Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС-ийн бага ангийн нэг хүүхдэд оногдох хоолны зардлыг нэмнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг УИХ 2019 онд батлан гаргасан. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 53 дугаар тогтоолыг ч баталсан байдаг.

Энэ хуулийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд бага ангийн 380 мянган сурагчийг үдийн хоол хөтөлбөрт хамруулах ёстой. Гэтэл цаг үеийн нөхцөл байдал, бусад хүчин зүйлсийн улмаас хэд хэдэн бэрхшээл учирсныг шийдвэрлэх шаардлага тулгараад байна.  

  • Сургуулийн хоолны газруудыг стандартын шаардлагад нийцүүлэх зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах
  • Сургууль бүрд хоол зүйч, мэргэжлийн тогооч ажиллуулах
  • Нэг хүүхдэд оногдох хоолны зардлыг нэмэгдүүлэх
  • Хүнсний хангамжийн зөв тогтолцоог бий болгох

Энэ асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор БСШУС-ын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргахаар болжээ.