Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,381 хүнээс шинжилгээ авах явцад 1,171 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 33,608 болж байна. 1,171 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалсан, зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол
Сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18,033 боллоо. Халдварын улмаас 4,703 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 3,380 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Өнгөрсөн хоногт 47-87 насны есөн хүн нас барлаа. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: /2021.04.28/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)