Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Олон төрлийн найрлага бүхий согтууруулах ундааг их хэмжээгээр нэг дор богино хугацаанд хэрэглэх нь амь насанд аюултай

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий бааранд 2020 оны 1 дүгээр сард болсон нээлтийн үйл ажиллагааны үеэр хүмүүсийн дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уусан тохиолдлын тоогоор  мөнгө, валют  хожих  болзолтой тэмцээн зохион байгуулж, уг тэмцээнд оролцсон иргэн олон төрлийн найрлага бүхий согтууруулах ундааг их хэмжээгээр нэг дор богино хугацаанд хэрэглэснээс болж амь насаа алдсан хэрэг гарсан.

Олон төрлийн согтууруулах ундааны зүйлийг хольж, нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь хүний бие эрхтэнд шууд нөлөөлөн эрүүл мэнд, амь насанд аюултай хор уршиг урчуулах боломжтой гэдгийг бүх хүн мэддэг боловч ийнхүү хайхрамжгүй хандаж бусдын амь насанд эрсдэл учруулахаас иргэд сэрэмжлэх хэрэгтэйг прокурорын байгууллагаас анхаарууллаа.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.