Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: Цар тахлын үед ААН-үүдийн НДШ-ийн нэмэгдлийг зогсоох саналыг УИХ, Засгийн газарт тавина

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бизнес итгэлийн индексийг өнөөдөр танилцуулах үеэр бизнес эрхлэгч нарын төлөөлөл тулгамдаж буй асуудлаа хэлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. 

Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийн татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана. Тухайлбал, цар тахлын үед аж ахуйн нэгжүүд хүнд байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг зогсоож, 19 хувьд хүргэх зэрэг санал тавина.

Цар тахлаас үүдэлтэй олон удаагийн хөл хорионы нөхцөл байдлаас болж аж ахуйн нэгжүүдийн татварын өр төлбөр нэмэгдэж байна. Тийм учраас дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн" хэмээв.

Бизнес эрхлэгчдийн зүгээс дараах асуудлуудыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа юм. Үүнд,

  1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр
  2. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр
  3. Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь ангилал буурсан асуудал
  4. Хилийн боомтуудын асуудал багтжээ.

Бизнес итгэлийн индекс 2020 судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 30% нь хоёрдугаар улиралд бизнесийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа буурна гэсэн хүлээлттэй байна гэж гарчээ. 

Судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс унших боломжтой. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/mongolchamber/videos/811608786133268