Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

15:00 цагийн байдлаар 33,888 иргэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 15:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 33,888 иргэнийг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажууллаа гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Үүнээс 20,277 иргэн вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 13,611 хүн хоёрдугаар тунгаа хийлгэсэн байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын суурин 112 цэг, явуулын долоон цэгээр вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж буй бөгөөд нийт 2,109 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 256 баг болон ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн хувьд нийслэлийн есөн дүүрэг дэх дархлаажуулалтын цэгүүдээр нийт 50,750 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа билээ.