2021/06/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.84₮
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
17:00
S26
25°
18:00
S26
25°
19:00
S26
24°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
16°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S26
13°
03:00
S26
12°
04:00
S29
12°

Дэлхийн хамгийн баян хоёр хүний хооронд маргаан үүсэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг

Саяхан NASA ирээдүйд сансрын нисгэгчдийг нь саран дээр буулгах хөлгийг зохион бүтээх компанийг шалгаруулсан юм.

Шалгаруулалтад гурван компани өрсөлдсөнөөс Илон Маскын SpaceX компани ялж, $2.9 тэрбумын гэрээ байгуулах эрх авчээ. Гэтэл Амазон компанийн гүйцэтгэх захирал Жэф Безосын үүсгэн байгуулсан сансрын технологийн Blue Origin компани өчигдөр уг шийдвэрийг эсэргүүцэж, засгийн газрын холбогдох байгууллагад гомдол гаргажээ.

Өрсөлдөөнд энэ хоёроос гадна Dynetics хэмээх нэртэй компани оролцсон байна.

Blue Origin гомдол гаргасан тухай мэдээг сонссон Илон Маск твиттер хуудсандаа “Can’t get it up (to orbit) lol” гэж бичжээ.

Энэ нь хар ярианы хэлээр эр хүний бэлэг эрхтэн хөвчрөхгүй, босохгүй болсныг илэрхийлсэн хэлц үг юм.

Өөрөөр хэлбэл Blue Origin-ий хөлөг тойрог зам хүртэл нисэж (босож) чадахгүй гэж шоолсон байна. Үнэхээр Blue Origin компани одоогоор тойрог зам хүртэл пуужин хөөргөж чадаагүй байгаа.

Харин SpaceX компанийн хувьд хоёр удаа NASA-гийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргээд байгаа юм.

Дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос, дэд баян Илон Маск хоёр сүүлийн 15 жилийн турш сансрын уудмыг эзэмшихээр өрсөлдөж байна.

Илон Маскын хувьд бусад өрсөлдөгчдөө элдвээр хэлж, гоочилдог зуршилтай. Тэр Жэф Безосоос гадна Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гэйтстэй үе үе маргаан зөрчил үүсгэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээгээр егөөдөж, шоглож байв.

 

Эх сурвалж: Tech Insider

 

x