Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: 2020 онд 27,000 ААН орлогогүй болжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бизнес итгэлийн индексийг өнөөдөр танилцуулах үеэр эдийн засгийн нөхцөл байдал чиг хандлагын талаар мэдээлэл өглөө. 

Дэлхийн банк групп КОВИД-19 цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засгийн бодит өсөлт 2021 онд 4%-аар, 2022 онд 3.8%-аар тэлнэ гэж таамаглаж байгаа билээ. 

2020 оны Монгол Улсын нийт гадаад өр 32 их наяд төгрөг байгаагаас 8.6 их наяд төгрөг буюу 27% нь Засгийн газрын өр байгаа юм. Өрийн төлөлтийг төсвийн орлоготой харьцуулсан харьцаагаар манай улс бүс нутагтаа хамгийн өндөр буюу 200 орчим хувь байгааг мэдээллийн үеэр онцлов. 

Мөн тус онд нийт 132 мянган ААН тайлангаа ирүүлжээ. Үүнээс

  • 98 мянган ААН X тайлан ирүүлсэн
  • 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн байна. 

Өөрөөр хэлбэл, 2020 онд 34 мянган аж ахуйн нэгж тайлангаа ирүүлсэн нь энэ нь өмнөх оноос 27 мянгаар буурсан буюу мөн тооны ААН орлогогүй болсныг харуулж буй хэрэг. 

"Х" тайлан гэдэг нь Татвар төлөгч тайлант хугацаанд ямар нэгэн орлого олж, зардал гаргаагүй нөхцөлд “Х” буюу үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлан гаргаж, үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээ тайлбарласан албан бичгийн хамт харъяалах татварын албанд тушаасан байхыг хэлнэ.

Мөн Монгол Улсын нийт экспортын 93%-ийг уул, уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн байна. 

Уул уурхайн зарим бүтээгдэхүүний экспортын төлөвлөлт, гүйцэтгэл: 

 

Түүнчлэн албаны тооцооллоор Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор хоёр дахин өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж буй хэрэг билээ. 

Бизнес эрхлэгчдийн зүгээс дараах асуудлуудыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үүнд,

  1. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр
  2. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр
  3. Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь ангилал буурсан асуудал
  4. Хилийн боомтуудын асуудал багтжээ.

Үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана" гэдгийг мэдээллийн хэлсэн юм.