Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөл хорионы 3 дахь долоо хоногоос эхлэн тохиолдлын тоо тогтворжин, халдварын эрчим буурч байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны эхэн үеэс хойш дэлхий дахинд халдварын тархалт тасралтгүй өссөөр оны сүүлд оргил үедээ хүрсэн. Ингээд алгуур буурч байсан ч гуравдугаар сарын эхэн үеэс ахиад халдварын тохиолдол нэмэгдэж байна. Халдварын тохиолдол нас баралт хоёр шууд хамааралтай байгаа. 

Тиймээс улс орнууд өвчлөлийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад хязгаарлалтын дэглэмүүдийг авч хэрэгжүүлж байна. Хөл хорионы гол ач холбогдол нь эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдлыг хангах бөгөөд энэ хугацаанд тооцооллуудаа хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөнө. 

Бас нэг чухал үр дүн нь дархлаажуулалтын үр дүнг хадгалах. 

Дархлаажуулалтыг эрчимжүүлэх үед халдварын тархалт өндөр хувьтай байвал вирусийн мутаци үүсэх эрсдэлтэй байдаг. Дэлхий нийтэд вирусийн шинэ хувилбараар үүсгэгдсэн халдвар эрчимтэй байгаа учраас бид тархалтыг бууруулах зорилгоор хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлж байгаа юм. 

Түүнчлэн Улаанбаатар хотоос аймаг орон нутаг руу халдвар тархахаас хөл хорио сэргийлэх ач холбогдолтой. 

Цаашлаад бид хөл хориогоо ямар үе шаттай, хэрхэн сулруулахаа төлөвлөөд явж байна. Эхлээд хөл хорио сулруулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тухайлбал,

 

Хязгаарлалтын дэглэмийг цуцалсны дараа халдварын дараагийн давалгаа гардаг учраас дэглэмийг үе шаттай бууруулах хэрэгтэй. Хөл хорионы хугацаа дуусмагц шууд бүх юм нээгдэнэ гэж ойлгож болохгүй. Тиймээс ард иргэд маань ойлгож дэмжээрэй.

Хөл хорио тогтоосноос хойш гурав дахь долоо хоногтоо явж байна. Гурав дахь долоо хоногоос халдварын тоо харьцангуй тогтвортой болж ирсэн. Мөн халдварын тархалтын эрчмийг илрэхийлдэг R утга 1.2 байснаас 1.1 болж, 0.1 хувиар буурсан байгаа.

 

Дархлаажуулалт ч эрчимтэй явагдаж байгаа. Эдгээр эерэг үр дүн гарч байгаа учраас ард иргэд маань хөл хорионы дэглэмээ чанд баримтлаарай гэж уриалмаар байна.

Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол нэмэгдэх байсан. Эхний ээлжинд халдварын тоо тогтворжоод хөл хорионы хугацаа уртсах тусам буурах тооцооллыг хийгээд байна" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/386037615803361