Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн халдвар аваад нас барсан хүний тоо 96-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд найман хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралт наймаар нэмэгдлээ.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Гуравдугаар сарын 24-нд онош нь батлагдсан 78 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 53 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвар аваад нас барсан хүний тоо 96 болоод байна. Үүнээс 88 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 8 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

Сануулахад, нас баралтын тоо 61 байх үед 27 хувь нь эмнэлэгт хүргэгдээд 24 цаг болоогүй байхдаа нас барсан бол 12 хувь нь гэртээ бас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв.

Харин сүүлийн хоногуудад гэртээ нас барсан тохиолдол бүртгэгдэхгүй байгаа хэмээн ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/386037615803361