Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 957, орон нутагт 135, гадаадаас зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,758 хүнээс шинжилгээ авах явцад 1,098 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 30,757 болж байна. 1,098 тохиолдлын зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол

  • 957 нь Улаанбаатар хотод
  • 135 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт 733 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 17,543 боллоо. Халдварын улмаас 4,427 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,557
  • Хүндэвтэр - 1,447
  • Хүнд - 343
  • Маш хүнд - 80 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,947 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 2,415 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа. 

Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.27/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/386037615803361

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.