Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох туялзуур сэлэмний АШТ-ээс Б.Амарзаяа хүрэл медаль хүртжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
 
МОСХ

Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын Олимпын эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын хоёр удаагийн аварга, спортын мастер Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ. 

Энэ бол монголын туялзуур сэлэмний спортын түүхэнд тохиож буй бахархам амжилтын нэг билээ. 

Тэрбээр одоо 22 настай бөгөөд тус тэмцээний хүнд сэлэмний төрөлд өрсөлдөж, хагас шигшээд Казахстаны тамирчинд 14:15 оноогоор ойрхон тоглон ялагдал хүлээж хүрэл медаль авчээ. Түүний жинд Сингапурын тамирчин алтан медаль хүртэн олимпын эрхээ авсан бол Казахстаны тамирчин мөнгөн медаль хүртсэн байна.

 
МОСХ

 

 

Эх сурвалж: Монголын Оюутны спорт хороо