Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

"QR@gov.mn хаягаар 08:00-21:00 цагийн хооронд хүсэлт авна. Одоогийн байдлаар 15 мянга орчим хүсэлт ирсэн"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

QR кодтой холбоотой асуудлаар ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж байна. 

Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий QR код. Зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээх юм. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.  

Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно гэдгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээлээд буй. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2860115780965266

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Шинэ цагийн зохицуулалт орж ирсэн нь зарим талаар үл ойлголцол гаргаж байх шиг байна. Одоогийн байдлаар QR@gov.mn хаягаар 15 мянга орчим хүсэлт ирсэн байна. Хүсэлтийг 08:00-21:00 цагийн хооронд авч байгаа ба ирсэн хүсэлтийг нягтлаад шаардлага хангасныг нь системд бүртгэж оруулах 24 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж байна.

Мөн Эрүүл мэндийн салбарын 11 мянган тээврийн хэрэгслийг бүгдийг нь цагийн хязгаарлалтад оруулаагүй юм. Тухайн эрүүл мэндийн байгууллагын нэр дээрх автомашиныг хязгаарлалтад оруулахгүй. Харин хувь хүний эзэмшилд байгаа эрүүл мэндийн салбарын тээврийн хэрэгслийг цагийн зохицуулалтад оруулах зарчим барьсан.

Гэвч энэ нь үл ойлголцол бий болгож байгаа учраас өнөөдрөөс эрүүл мэндийн салбарынханд дахин зохицуулалтыг хийхээр ярьж байна. Тухайлбал нийтээр нь нээх тухай асуудал яригдаж байгаа" гэв.

ТЦА-ны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ганбат “ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвөөс Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг камераар хянаж байгаа. Камераар хянах боломжтой бүх цэгүүдийн замын хөдөлгөөний зохицуулалтыг хянаж ажиллаж байна.

Нийтийн тээврийн хөдөлгөөнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тухайн шалгалтын цэг дээр өөр гарц гарган явуулж байгаа. Гэсэн хэдий ч QR кодгүй эсвэл кодтой ч цагийн хязгаарлалтад орсон тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийг явуулахаар бэлдсэн гарцан дээр зогсож, тавьсан шаардлага биелүүлэхгүй байх тохиолдолд гарч байгаа.

Өнөөдрийн хувьд QR кодгүй явсан гэж торгуулийн арга хэмжээ оногдуулаагүй" гэв.