Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө шөнө Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Харин тус аймгийн өмнөд хэсгээр өнөө шөнө, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Дөрөвдүгээр сарын 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Багануур: Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Тэрэлж: Ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

 Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт:

Үзэгдлийн нэр, ангилал Аюултай үзэгдэл Үргэлжлэх хугацаа Гамшигт үзэгдэл Үргэлжлэх хугацаа
1 Хүчтэй салхи Салхины дундаж хурд 18 м/с, түүнээс их (өрөвхийлэлт 24 м/с  түүнээс их) Хугацаа хамаарахгүй Салхины дундаж хурд ойт хээр, уулархаг нутагт 24 м/с, тал хээр, говь цөлийн бүсэд 28 м/с, түүнээс их (Өрөвхийлэлтийн хурд 34 м/с болон түүнээс их) Хугацаа хамаарахгүй
 2 Цасан шуурга Салхины дундаж хурд 10 м/с болон түүнээс их үед цасан шуурга шуурч алсын бараа 2000 м-ээс бага болох 3 цаг, түүнээс дээш Салхины дундаж хурд 16 м/с (өрөвхийлэлт 20 м/с болон түүнээс их, алсын бараа 2000   м-ээс бага болох 6 цаг,   түүнээс дээш
 3 Шороон шуурга Алсын барааны харагдац 1000 метр болон түүнээс бага болох 3 цаг, түүнээс дээш
4 Бороо 30 мм болон түүнээс их 12 цаг, түүнээс доош 50 мм болон түүнээс их 12 цаг, түүнээс доош
5 Цас, нойтон цас
(X-III сар)
5 мм болон түүнээс их 12 цаг,  түүнээс доош 10 мм болон түүнээс их 12 цаг, түүнээс доош
6 Аадар бороо 30 мм болон түүнээс их 3 цаг, түүнээс доош 30 мм болон түүнээс их 1 цаг, түүнээс доош
7 Мөндөр Голч нь 10 мм хүртэл Хугацаа хамаарахгүй Голч нь 10 мм болон түүнээс их Хугацаа хамаарахгүй
8 Хүйтэн бороо (Мал ноослосон үеэр) Агаарын температур 110С ба түүнээс бага, салхины хурд 6 м/с болон түүнээс их 12 цаг, түүнээс дээш Агаарын температур 80С болон түүнээс бага, салхины хурд 6м/с болон түүнээс их үед 5 мм-ээс их бороо үргэлжлэн орох 12 цаг, түүнээс дээш
9 Усны үер Гол, мөрний ус үерийн түвшинд хүрэх Хугацаа хамаарахгүй Гол, мөрний ус эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэх Хугацаа хамаарахгүй
10 Цочир хүйтрэлт (Таримлын ургалтын хугацаанд) Хөрсний гадаргын температур 00С болон түүнээс бага Хугацаа хамаарахгүй Хөрсний гадаргын температур –50С болон түүнээс бага Хугацаа хамаарахгүй
11 Уруйн үер Хүчтэй аадар борооны ус гуу жалга, хэвгий даган шавар, шороо, чулуутай холилдож хуйлран урсах Хугацаа хамаарахгүй
12 Догшин хуй
(Хар салхи)
Хүчирхэг хөгжсөн борооны бөөн (Cb) үүлний дороос унжих үүлэн багана, түүнээс газар шүргэх юүлүүр хэлбэрийн хуй, замд тааралдсан бүхнийг сорон авах, эвдэн сүйтгэх, хохирол учруулах үзэгдэл.
Юүлүүрийн амсар нь хэдэн арваас хэдэн зуун метр хүрч, хэдэн арван минутаас хэдэн цаг үргэлжилнэ. Хэдэн арван километр зурвасаар сүйтгэл учруулдаг
Хугацаа хамаарахгүй
13 Аянга буух Дулааны буриглалтын үүл босоо чиглэлд хөгжин хөгжлийн дээд шатанд хүрч, тодорхой нөхцөлд цахилгаан цэнэг хуримтлагдаж, үүл газрын хооронд ниргэлт явагдах үзэгдэл Хугацаа хамаарахгүй

Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын төлөв

28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 29,30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Алтайн салбар уулсаар, 29, 5 дугаар сарын 1-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

  • Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан
  • Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан
  • Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр
  • Дөрөвдүгээр сарын 30-нд ихэнх нутгаар дулаарна.

 


Эх сурвалж: ЦУОШГ