Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад зөөвөрлөгдсөн, коронавирусийн мутацид орсон төрлийн шинжилгээний хариу ирээгүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
https://sharij.net/u-covid-19-net-mutatsiy-kotoryie-delayut-ego-opasnee-voz

Вакцинд хамрагдсан хүн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг сайн мөрдөх ёстойг ЭМЯ-ны Эрүүл мэндийн нийтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сануулав. 

Тэрбээр "Вакцинд хамрагдсан иргэд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ буюу амны хаалтаа маш сайн зүүх, олон хүнтэй газраар явахгүй байх шаардлагатай. Учир нь вакцинд хамрагдсан хүн коронавируст халдвараар хөнгөн өвчлөх магадлалтай.

Өөрөө хөнгөн өвчилсөн тохиолдолд бусдад халдвар тараах эрсдэл бий тул амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй" гэв.

Үргэлжлүүлэн мутацилагдсан вирусийн тухай "Вирус бол өөрөө амьд амьтан. Амьд амьтан учраас хувирч өөрчлөгдөж байгаа. Мутацид орсон коронавирусийн олон төрөл бий.

Харин манай улсад орж ирсэн вирусийн шинжилгээний хариу одоогоор арай ирээгүй байна. Бид мэдээллүүдийг нь нэгтгэж, хамгийн сүүлд хариу нь гарахаар иргэдэд мэдээлнэ" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1082901665566438