Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Нэг хүний бусдад халдвар тараах магадлалын хувь буурч байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Хөл хориог сайн хэрэгжүүлж чадвал эерэг үр дүн гарах боломж бий гэдгийг ЭМЯ-ны Эрүүл мэндийн нийтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэлэв.

Тэрбээр “Хатуу хөл хориог сулруулах шалгуур үзүүлэлт гэж бий. Тэрхүү шалгуур үзүүлэлтэд өнөөдрийн нөхцөл байдал хүрэхгүй байсан учраас бид хөл хориог үргэлжлүүлж байгаа.

Түүнээс гадна нэг хүн хэчнээн хүнд халдвар тараах магадлал буюу R утга өмнө нь 1.2 хувьтай байсан бол өнөөдөр 1.1 хувь болж буурсан байна. Энэ нь хөл хорионоос эерэг үр дүн гарах магадлал харагдаж байна.

Хэрэв бид хөл хориог сайн хэрэгжүүлж чадвал үр дүн маш сайн гарах боломж бий. Ингэхэд хөл хорионы стратеги нь хамгийн чухал.

Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хөдөлгөөнийг багасгах буюу хүмүүс хоорондоо уулзах магадлалыг бууруулах тал дээр стратегиа гаргаж, сайжруулах ёстой” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1082901665566438