Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлгээс 319, гэрийн хяналтаас 741 хүн бүрэн эмчлэгдэж, хоногт хамгийн олон хүн эдгэрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 319, гэрийн хяналтаас 741 хүн нийт 1,060 хүн эдгэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ нь цар тахал бүртгэгдэж эхэлснээс хойш 24 цагийн хугацаанд хамгийн олон хүн эдгэрсэн тохиолдол болж байна.

Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдвар аваад эдгэрсэн хүний тоо 16,815 боллоо. Үүнээс 11,849 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 4,966 хүн гэрээр эмчлэгдэж эдгэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар 4,451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 7,765 хүн гэрийн ажиглалтад байгаа.

Харин эмнэлэгт эсвэл гэрт нь үлдээх эсэхийг шийдвэрлээгүй буюу тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа 2,211 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,574
  • Хүндэвтэр-1,441
  • Хүнд-355
  • Маш хүнд-81 хүн байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1082901665566438