2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
20:00
S30
22°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
16°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S29
14°
04:00
S29
13°
05:00
S30
13°
06:00
S30
14°
07:00
S30
15°

262 алба хаагч нийтийн тээврээр зорчигчдод хяналт тавьж байна

ikon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн.

Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм. Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, үйлчилгээнд гаргаад байна. Энэ нь энгийн үетэй бараг ялгаагүй үзүүлэлт.

Түүнчлэн дээрх 859 автобуснаас гадна вакцинжуулалт, явуулын шинжилгээ, ажиглалтад 156 автобус явж байгаа юм.

Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 193 шалгагч зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хувьд автобусны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хугацааг 2-5 минут байлгахад онцгойлон анхаарч, зохион байгуулалтын ажлуудыг хийж байна.

Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд хэрэв нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах хэрэгтэй.

Иргэд та бүхэн хайртай хүмүүсээ болон өөрийгөө хамгаалахын тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, онцын шаардлагагүй бол нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй, гадагш гарахгүй байхыг анхааруулж байна.

 


Эх сурвалж: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

x