Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгийн БАЙРШИЛ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 12 хоногоор сунгаад буй.

Тэгвэл өнөөдөр буюу Даваа гарагт ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 51,374 иргэнийг вакцинжуулжээ. Тодруулбал, 

  • I тунд 14,224
  • II тунд 37,150 хүн хамрагдсан байна. 

Манай улсан вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлд I тунд 522,867, II тунд 211,479 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байгаа юм. 

Мөн вакцины II тунг хийлгэсний дараа 14 хоногоос дархлаа тогтох тул та амны хаалтаа зүүж, гараа угаан, хүн хоорондын зайгаа барьж, өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвар авахаас сэргийлэхийг зөвлөж байна. 

Нэмж мэдээлэхэд коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. 

 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой комисс