Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 11 монгол, 61 гадаад иргэн ирлээ

ikon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 4 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн.

Энэ дагуу өнөөдөр буюу 4 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус  нислэгээр 72 зорчигч /монгол 11, гадаад 61/ ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”,  “Новотел”, “Кемпински” зочид буудалд нийт 20 зорчигчийг  тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.