Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг франчайз компаниуд

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 26
Сурталчилгаа

Дэлхийн нэр хүндтэй Энтерпренер сэтгүүл жил бүр дэлхийн шилдэг 200 франчайз компанийг зарладаг билээ. Үүнд: зардал болон төлбөр, франчайзын компанийн зүгээс үзүүлэх дэмжлэг, брэндийн танигдсан байдал, санхүүгийн чадамж болон тогтвортой байдал гэсэн 5 үзүүлэлтийг  шалгуур үзүүлэлт болгодог.

Аливаа бизнесийг эхлүүлж амжилттай удирдахад бизнес эрхлэгч хүнд маш олон төрлийн ур чадвар, мэдлэг туршлага, технологийн боломж, байнгын дэмжлэг, сургалт хэрэг болдог бөгөөд франчайз бизнесүүд нь ялангуяа бизнесийг эхлүүлж буй хүмүүсийг алдаа гаргахаас сэргийлж олон улсад туршигдсан бэлэн нөү хау г өгч амжилт гаргахад хөтөлдөг. Мөн эдгээр бизнесүүд нь цаг хугацааг товчилж аль хэдийн бүтээгдсэн бизнесийн зарчмыг дахин шинээр эхэлж цаг, зав, хүчээ хий үрэхгүй байх боломжийг олгодог. Гэхдээ бас франчайз бизнесүүдэд сул тал бий. Та зарим зүйлс дээр өөрийнхөөрөө ажиллах боломж хязгаарлагдмал байх бөгөөд франчайз гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байдаг.

За ингээд Эхний 20-д жагссан компаниудыг танилцуулж байна. Дэлгэрэнгүй жагсаалтыг доорх холбоосоор үзнэ үү.

https://www.entrepreneur.com/franchises/ 

 
 

Жагсаалтаас харвал  МК Дональд түргэн хоолны сүлжээ тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд сүүлийн 20 жилийн турш энэхүү байр сууриа хадгалсаар байна.

Эхний 10 байранд жагссан брэндүүдээс 8 нь хүнсний сүлжээ байгаа нь дэлхий даяар хамгийн эрэлттэй бизнес юм. Эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн онцлог, хүн амын амьдралын хэв маяг зэргээс үл хамааран эдгээр бизнесүүд дэлхий даяар өдөр бүр олон сая хэрэглэгчдийг татсаар байгаа.

Шилдэг 20 франчайз компаниудаас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь гайхалтай тахиагаараа алдартай KFC, шилдэг пиццаг хормын төдийд бэлэн болгодог PIZZA HUT, олон сая гэр бүлүүдэд мөрөөдлийн орон сууцыг нь олж өгдөг RE/MAX гурав юм. 

Дэлхийн топ үл хөдлөх хөрөнгийн франчайз компаниуд 2020 онд илүү их  хүрээгээ тэлжээ.

Дэлхийн шилдэг франчайз компаниудын 11 т жагссан RE/MAX брэнд нь сүүлийн 20 жилийн турш дэлхийн үл хөдлөх хөрөнгийн компаниудаас шилдгээр нэрлэгдэж байгаа бөгөөд дэлхий дээр хэн ч Ремаксаас илүү үл хөдлөх хөрөнгө зардаггүй.

120 гаруй оронд буюу Антарктидаас бусад бүхий л тивд үйл ажиллагаагаа явуулдаг өргөн цар хүрээтэй Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн  RE/MAX франчайз нь Антарктидаас бусад бүх улс орон, дэлхийн өнцөг булан бүрд харьцуулшгүй том ул мөрөө үлдээж байгаа юм.

 

RE/MAX-ын бүтээлч агентууд шинэ эринийг манлайлж 2020 онд салбарын зэрэглэлүүд давамгайлан өсөж байна.

  • RE/MAX нь “Америкийн үл хөдлөх хөрөнгийн шилдэг мэргэжилтнүүд” зэрэглэлд бусад брэндүүдээс илүү их агент, багийг бүтээж байна.
  • RE/MAX нь Топ зэрэглэлийн маш олон агенттай бөгөөд сүүлийн 7 жилээс таван жилд нь 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “The Thousand” буюу “Мянга” хэмээх зэрэглэлийг эзэлж байгаа юм.
  • RE/MAX нь 500 Энтрепренер шалгаруулалтын 10 дахь жилдээ бусад үл хөдлөх хөрөнгийн брэндүүдээс тэргүүн байр эзэлж байна.
  • Remax.com нь Hitwise-ын тодруулснаар No.1 үл хөдлөх хөрөнгийн франзайз цахим хуудас юм.
  • 2020 оны “REAL Trends 500” буюу “Жинхэнэ 500 Тренд” гэх томоохон брокерууд оролцсон судалгаагаар RE/MAX агентууд 10 дахь жилдээ дараалан өрсөлдөгч агентуудаас хоёр дахин их борлуулалтын гүйлгээ хийсэн байна.
  • RE/MAX Mongolia бүс нь хүн ам, эдийн засгийн хэмжээ, газар нутаг зэрэг үзүүлэлтүүдээрээ харьцуулахын аргагүй олон Азийн улсуудаас шалгаран Азийн бүсийн шилдэг улсаар сүүлийн 4 жил дараалан шалгараад байгаа билээ.
 

Дашрамд дурдахад Ремакс нь одоогийн байдлаар 1000 гаруй үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн агентуудтайгаар мөн 55 брокер оффистойгоор үйл ажиллагаагаа явуулж өдрөөс өдөрт хүчирхэгжин хэрэглэгч нартаа мэргэжлийн үйлчилгээг хүргэхийн тулд илүү их хөдөлмөрлөсөөр байгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.