Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдана уу

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өдөрт дунджаар 60 мянга гаруй иргэнийг хамруулж байгаа билээ.

Харин өнөөдөр цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн идэвх сул байна. Иймд иргэн таны давтан тун хийлгэх хугацаа болсон бол өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт очиж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Онцгой комиссоос уриаллаа. 

Ням гарагт буюу өнөөөдөр дархлуужуулалт хийх цэгүүдийн байршлыг ЭНД дарж харна уу. 

Дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 660,548 хүн I тунд, 178,021 хүн II тунд хамрагджээ. Насны бүлэг дотроо 50-59 насныхан өндөр хувьтай байгаа аж. 

Түүнчлэн манай улс 1,760,540 тун вакцин татаж авснаас 921,971 тун вакцины үлдэгдэлтэй байна. 

 
Эх сурвалж: Засгийн газар