Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Билгүүн: МУИС физикийн ангиа хаагаагүй, хаахгүй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС физикийн ангиа хааж байгаа гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдаад буй. 

Тэгвэл тус мэдээлэл нь худал буюу Монгол Улсын их сургууль Физикийн ангийн хөтөлбөрийг хаагаагүй, хаахгүй гэдгийг тус сургуулийн хэвлэлийн ажилтан Г.Билгүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Мөн тэрбээр "Харин ч бүр энэ жил физик зэрэг байгалийн ухааны салбарт элсэн орсон хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байсан нь 100 хувь болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл үнэгүй сурна гэсэн үг. Нэгдүгээр курсдээ сайн сурвал буюу дүн нь 3.2 голчоос дээш бол жил бүр 100% төлбөрөө чөлөөлүүлэх боломжтой" хэмээжээ. 

МУИС Физикийн ангиа хааж байгаа гэнэ үү? МУИС Физикийн хөтөлбөрийг хаагаагүй, хаахгүй. Хаана гэдэг нь ХУДАЛ мэдээлэл....

Posted by Bilguun Ganzorig on Saturday, April 24, 2021