Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

ikon.mn
2021 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 25-нд Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орж, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүсэх төлөвтэй байна.

Иймд

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар