Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн халдвар авсан нь оношлогдоод 2-9 хонож байсан таван иргэн нас барлаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдвараар эмчлүүлж байсан иргэдээс дөрөвдүгээр сарын 23-нд 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Ингэснээр халдварын улмаас эмчлүүлж байгаад нас барсан хүний тоо 82, COVID-19-ийн шалтгаант нас баралт 74 боллоо.

Нас барсан иргэд эмнэлэгт ирээд олон хоноогүйг дараах мэдээллүүд харуулж байна.

  • 86 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 14-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 23-нд коронавирусийн нэн хүнд хэлбэрээр  
  • 71 настай эрэгтэй дөрөвдүгээр 15-нд онош нь өатлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад  
  • 73 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдан эмчлүүлж байгаад 
  • 72 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, хэвтэн эмчлүүлж байгаад
  • 72 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдаад эмчлүүлж байсан ч ийнхүү нас баржээ.

COVID-19-ийн шалтгаант бус нас баралт нэгээр нэмэгдсэн байна. Тухайн иргэн хорт хавдраа эмчлүүлж байсан ч халдвар хавсарсны улмаас нас барсан талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 

Ийнхүү халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдол болон нас баралт нэмэгдэж байгаа тул ХӨСҮТ шинж тэмдэгт суурилсан эмчилгээний шинэ стратеги хэрэгжүүлж эхэлснийг тус эмнэлгийн дарга Л.Баттөр мэдэгдсэн.

Тиймээс иргэдэд шинж тэмдэг илэрвэл шууд коронавирустэй холбож ойлгох бөгөөд эрүүл мэндийн байгууллага руу шууд хандахыг ЭМЯ зөвлөсөөр байна. Учир нь иргэд халдвар авснаа хожуу мэдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ оройтож авснаас ийнхүү нас барж байгааг тайлбарласан юм. 

ВИДЕО:

https://fb.watch/53gWC7Xhqc/