Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноцтой зам тээврийн ослын улмаас гурван настай хүүхэд амиа алдлаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дөрөвдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд 351 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 195 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүүхдийн амиа алдсан харамсалтай мэдээ байна.

Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо, Нүхтийн задгайд Mersedes Benz маркийн автомашины жолооч нь 3 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлыг нийслэлд 144, орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлэн, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.