Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд 694 резидент эмчийг дайчлан ажиллуулж эхэлжээ

ikon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын хариу арга хэмжээний ажиллагаанд нийт 694 резидент эмчийг дайчлан ажиллуулж эхэллээ.

Резидент эмч нар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалтын хяналтад ажиллах юм.

Эрүүл мэндийн салбарынхан халдварт цар тахлын эсрэг хүн хүч дутагдалтай, ачаалал өндөртэй ажиллаж байгаа энэ цаг үед нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй залуу эмч нар шинжилгээ, дархлаажуулалтын ажилд хүн хүч нэмлээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс