Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны орон сууцны трендийг GERLUG VISTA тодорхойлно

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 24
Сурталчилгаа

Таван Богд Группийн хэрэгжүүлж буй бизнес зэрэглэлийн “Gerlug Vista” хотхон нь ОУ-ын стандартын дагуу өвөрмөц архитектур, шинэлэг интерьер дизайн, хүрээлэн буй орчны цогц төлөвлөлттэйгөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ердөө 500 метрийн зайд ХУД-ийн Emart худалдааны төвийн баруун урд 2022 онд сүндэрлэхээр баригдаж байна.

 

Төслийн Гэрлүг хэмээх нэр нь нүүдэлчин түмний амьдралд зохицсон архитектурын шийдэлтэй, дулаан хадгалалт сайтай, зай талбай хүрэлцээтэй, тав тухтай байдлаараа онцлог Монголын хаад, язгууртны орд өргөөг илэрхийлдэг. Таван Богд Групп энэхүү уламжлалт сууцны онцлог шинжийг агуулсан өндөр чанартай бүтээн байгуулалт бий болгохоор ажиллаж байгаа юм.

 

Орон сууц худалдан авагчдын хувьд тухайн барилгын чанар болон хийц хэр сайн бэ?, дэд бүтэц сайн хөгжсөн үү? цэвэр агаартай юу?, дуу чимээ багатай бүс мөн үү?, талбайн тохижилт нь хүүхдэд хэр ээлтэй вэ?, зогсоолын хүртээмж хангалттай юу? зэргийг чухалчилдаг. Тэгвэл таны гэр бүлийн  гишүүн бүр сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг цогцоор нь бүрдүүлсэн “Gerlug Vista” хотхоныг танилцуулж байна.

1. Нарны тусгал их, харагдац сайтай

GERLUG VISTA нь Монголын хамгийн анхны 6 талт архитектуртай барилга. Энэхүү өвөрмөц шийдлийн ачаар айл бүр 2-3 тал руу харсан цонхтой байна. Ингэснээр өдрийн идэвхтэй цагуудад айл бүрийн гэр нарлаг байх боломжтой болжээ.  

 

Орон сууцны үндсэн тоноглол  болох  Европ брэндийн  цонх, хаалга, обой, шал зэрэг нь бүгд цагаан цайвар өнгөтэй. Энэ таны гэрийг илүү саруулхан, халуун дулаан уур амьсгалтай болгохоос гадна Минималист тохижилтын хэв маягтай гайхалтай зохицно.

 

Хотхоны баруун болон зүүн талд өндөр барилгагүй тул та гэрийнхээ цонхоор гадаад орчныг дэлгэмэл байдлаар тольдон харах болно.

 
 

Хэрэв та нэгдүгээр ээлжийн 59.92-118.14м2 талбайтай 2-4 өрөө байрны зохион байгуулалттай дэлгэрэнгүй танилцах болон онлайн захиалга хийх бол ЭНД дарна уу.

2. Сургууль, цэцэрлэг, нийтийн үйлчилгээнд хамгийн ойр

Орон сууц нь хотын төв болоод хэрэгцээт үйлчилгээнд ойр байрлах нь оршиг суугчдын тав тух болоод сэтгэл ханамжийг илүү нэмэгдүүлдэг. Тиймээс ч Таван Богд Групп баялаг сайхан уламжлалт түүхтэй, үнэ цэн нь тасралтгүй өсөн нэмэгдэх байршилд хотхоноо сүндэрлүүлж байна. Гэр бүлээрээ амарч зугаалах хүрээлэн 700 метр, дунд сургууль 50-450 метр, худалдааны үйлчилгээний төв ердөө 100-350 метрийн зайд л байрлаж байгаа.

 

Нэмж дурдахад GERLUG VISTA хотхон нь оршин суугчдаа хэрэгцээт үйлчилгээгээр нь хангах зорилгоор Фитнес төв, Бие даан суралцах төв, Хими цэвэрлэгээ, Эмийн сан, Кофе шоп, Үсчин гоо сайхан зэрэг хэд хэдэн үйлчилгээг хотхондоо төвлөрүүлэн байршуулахаар төлөвлөсөн. Хэрэв та 50 – 1000м2 бүхий үйлчилгээний талбай сонирхож байгаа бол төслийн борлуулалтын албатай холбогдоорой.

3. Хүүхдэд ээлтэй төлөвлөлт

GERLUG VISTA хотхоны нийтийн эзэмшлийн талбайд авто машины хөдөлгөөн огт байхгүй. Тиймээс та болон таны хүүхэд амар тайван амарч, салхилж, тоглох боломжтой. Түүнчлэн хотхоны төлөвлөлтдөө 1-3 нас, 4-7 нас, 8-12 нас гэсэн ангилалтай гурван төрлийн тоглоомын талбай болон сагс, теннис, дасгал хөдөлгөөний талбай, алхалтын замыг оруулж өгсөн. Мөн 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, амралт зугаалгын хүрээлэн, фитнес төв, бие даан суралцах төв зэргээр таны хүүхдийн бие болон сэтгэхүйн хөгжилд туслах олон тохижилтыг цогцоор нь шийдсэн давуу талтай.

 

Хотхоны барилгууд нь бие биеэ сүүдэрлэхээргүй солбиж байрлах тул  айл бүрд нар жигд, сайн тусна. Мөн гадаа талбайд ч нар сайн тусах ба агаарын урсгал сайтай юм. Ингэснээр хүүхэд багачууд болон настнууд  жилийн дөрвөн улиралд нарны элч дулаан ихтэй талбайд салхилж, тоглох боломжтой болжээ. Нар бол байгалийн эм билээ.

 
 

4. Өндөр чанартай барилгын хийц

Таван Богд Групп нь өнгөрсөн 25-н жилийн хугацаанд Кемпински Хаан Палас Зочид Буудал, Галлериа Улаанбаатар, Улаанбаатар гурилын үйлдвэр /Дархан/, Toyota болон Volkswagen засвар үйлчилгээний төв, KFC, Pizza Hut, Little Sheep ресторануудын салбар үйлчилгээний төвийн  барилгын төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай.

Харин GERLUG VISTA төслийн хувьд цогцолбор хотхоны төслүүд дээр олон жил амжилттай ажилласан чадварлаг инженер, гүйцэтгэгч компаниудаар багаа бүрдүүлж олон улсын стандартад нийцсэн, нийслэлд шинэ өнгө төрх авчрах, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй бүтээн байгуулалт дээр  ажиллаж байна.

 

5. Зогсоолын хуваарилалт сайн 

GERLUG VISTA  нь хоёр давхар бүхий 600 авто машины дулаан зогсоол, 200 машины гадна зогсоолыг хотхоныхоо оршин суугчдадаа хүрэлцээтэй хэмжээгээр шийдэж өгсөн.

  • Багана хооронд ердөө хоёр авто машин байрлана
  • 5.5х3м2 буюу ямар ч авто машин багтах өргөн зай талбайтай
  • Хотхоны задгай зогсоолыг хотхоны оршин суугчид чип уншуулан ашиглана
 

Улаанбаатар хотын үнэ цэнтэй байршилд сүндэрлэж буй GERLUG VISTA  хотхоны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай. Мөн та төслийн сошиал хуудсыг дагаж 2-р ээлжийн захиалгын мэдээллийг цаг алдалгүй аваарай.

ЭРТ ЗАХИАЛАХ НЬ УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.