Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд хүндэрсэн хойноо эмнэлэгт хандаад байвал манай улсад уушги орлуулагч ECMO аппарат 10, 20 байлаа ч нэмэргүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
http://iransect.ir/

Улсын хэмжээнд уушги орлуулагч аппарат гурав байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Тэрбээр “Улсын хэмжээнд уушги орлуулах ECMO аппарат гурван ширхэг бий. Гэхдээ өнөөдөр коронавирусийн хүндрэлээр нас барж байгаа хүмүүсийн хувьд уг аппарат хэрэгтэй гэхээс илүү архаг хууч өвчин нь сэдэрсэн болон коронавирусийн хүндрэлийн нөлөөллийн улмаас нас барж байгаа.

Тиймээс ECMO аппарат манай улсад 10, 20 байлаа гээд асуудал шууд шийдэгдэхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Асуудал аппаратын хүрэлцээнд бус иргэд халдвар авахгүй байж, хүндрэхгүй байхад л оршиж буй.

Өөрөөр хэлбэл, иргэд хүндэрснийхээ дараа биш шинж тэмдэг илэрч эхэлмэгц эмнэлгийн байгууллагад хандаж, эрт эмчлүүлэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд заавал энэ уушги орлуулах аппаратад орох шаардлага тулгарахгүй" хэмээн онцлов.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/3816652508453305