Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы өдрүүдэд заавал хийж сурах хоолны жор

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 23
Сурталчилгаа

Улс даяар хатуу хөл хорионы дэглэмд дөрөв дэх удаагаа шилжлээ. Сүүлийнх байгаасай гэж хүссэн энэ хориог тогтоогоод 12 хоног өнгөрчээ. Хөл хорио нь бидний өдөр тутмын амьдралыг хязгаарлаж байгаа. Гэсэн хэдий ч хувь хүн өөртөө болон гэр бүлдээ цаг зарцуулж, өөрийгөө хөгжүүлж, хоббиндоо цаг зарцуулах боломж нээгдсэн билээ. Хөл хорионы энэ хугацаанд гоё шинэ ХООЛ хийх, турших хүсэлтэй хүмүүстээ дараах жорыг зориуллаа. 

САМСА

 

Орц:

  • HEINZ кетчуп
  • Ус 250мл
  • Давс
  • Хар перец
  • Улаан перец
  • Хар гүнждийн үр
  • 1 ш өндөг
  • Гурил 500гр
  • Цөцгийн тос 120мл
  • Олейна ургамлын тос
  • Сонгино 1ш
  • Мах 600гр

Хийх арга:

Зуурмаг бэлдэх

250мл усанд 1 ц.х давс, 1ш өндөг хийн сайтар хутгана. Ингээд бэлдсэн усаа 500гр гурил дээр хийж, зуурна. Зуурмагаа 30 минут амраагаарай. Амраасан зуурмагаа 4 тэнцүү хэсэгт хувааж, нимгэн элдэнэ. Элдсэн гурилаа давхарлан, цөцгийн тосоор тосолж үелэн тавина. Үелсэн гурилыг хуйлж эргүүлэн, хөлдөөгчид хийнэ.

Шанз бэлдэх

Хайруулын тавагт бага зэрэг Олейна ургамлын тос хийж сонгино, татсан мах, давс, хар перец, улаан перец хийн амталж хуурна. Хуурч буй маханд 150-200гр HEINZ кетчуп нэмж, махны шөлийг ширгэтэл хуураарай.

Бэлэн болгох

Хөлдөөсөн гурилаа хуушуур хийх хэмжээгээр таслан элдэнэ. Элдсэн гурил дээрээ шанзаа хийн, гурвалжилж чимхээд хар гүнждийн үр цацна. Чимхэж бэлэн болгосон Самсаг шарах шүүгээнд хийж, дээр, доороос 200 хэмд 20 минут жигнэнэ. Ингээд САМСА бэлэн болно.

Хэрэв та туршиж үзсэн бол яг одоо Гэртээ группэд зарласан HEINZ-тэй гэрийн жор уралдаанд заавал оролцоорой. Уралдааны бүтээлээс хүргэж байна.

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.