Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

СОШИАЛД АМЬД ХАРИЛЦАА ҮҮСГЭЕ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 23
Сурталчилгаа

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зүкерберг: “Бид өмнө нь хэрэглэгчдэдээ хэрэгтэй контентүүд нь амархан олддог байхад илүү анхаарал хандуулдаг байсан. Харин одоо сошиалд амьд харилцаа бий болгоход илүү анхаарал хандуулна” гэж хэлсэн байдаг.  Сошиалд амьд харилцаа үүсгэхэд яагаад Фэйсбүүк групп чухал талаар Фэйсбүүкийн маркетингийн ажилтан Мэри Смит: “Хүмүүс ямар нэг өөртэй нь ижил сонирхол, үзэл бодолтой хүмүүс шинэ содон мэдээлэл, шинэ санаа авч байх, санаа бодлоо хуваалцаж байх тийм орчинд нэгдэхийг үргэлж хүсдэг” гэж хэлжээ.

Тэгвэл хөл хорионы үед та ямар группэд нэгдэж ижил сонирхол, үзэл бодлоо хүмүүстэй хуваалцах боломжтой вэ?

1. ДАРСАНД ДУРЛАГСДЫН НЭГДЭХ ГРУПП

Сүүлийн үед хүмүүс дарс ба дарсны зөв хэрэглээний ихэд сонирхож судлах болсон. Дарсны мэдлэгээ зузаатгах, мэдлэгээ хуваалцах сонирхол нэгтэй хүмүүс “Дарсанд Дурлагсад Албан ёсны группийг нээжээ. Хэрэв та дарсны талаар сонирхолтой мэдээлэл хуваалцах, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсох, дарсны соёлд суралцахыг хүсвэл энэхүү группэд заавал нэгдээрэй. https://www.facebook.com/groups

 

2. ЭРҮҮЛ БИЕ, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ЭРХЭМЛЭГЧДИЙН НЭГДЭХ ГРУПП

Урин цаг ирж бүсгүйчүүд, залуучууд бие галбир, эрүүл мэнддээ анхаарч эхэлжээ. Мэдээж эрүүл амьдрал, эрүүл биеийг өөртөө цогцлооход танд мэргэжилтнүүдийн зөвлөгөө хэрэгтэй. Харин Activia Lovers группэд та нэгдсэнээр мэргэжлийн хоол зүйч, мэргэжлийн дасгалжуулагчдын системчилсэн сургалтад үнэгүй хамрагдах боломжтой юм.

 

3. ХООЛ БОЛ УРЛАГ. ҮҮНТЭЙ САНАЛ НИЙЛЭХ ХҮН БҮРИЙН НЭГДЭХ ГРУПП БОЛ ХООЛОНДОО

Хүйс, нас, бусад сонирхлыг үл харгалзан нэгдэж чаддаг групп бол Хоолондоо юм. Хэрэв та хоол хийх сонирхолтой, хоолонд дуртай нэгэн бол заавал Хоолондоо группэд нэгдээрэй. Мөн л мэргэжлийн хоол зүйчийн үнэгүй зөвлөгөөтэй. Гоё хоол, шинэ хоол, шинэ жор, гоё ресторан, гоё хоолны газар, хүргэлтийн гоё хоол гээд мэдээлэл арвинтай групп шүү.

 

Та бүхэн хөл хорионы үеэр хайртай бүхнээ хамгаалж, гадуур гаралгүй, гэртээ байж сонирхол нэгтэй хүмүүстэй нэгдэн цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.