Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бордоо, ургамал хамгааллын бодис, ХАА-н зориулалттай тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг эцэслэн батлав

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн батлав. 

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөх бол Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хэрэгжих юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Хөдөө аж ахуйн импортын тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж байгаад баяртай байна. Гааль мөн адилхан байх ёстой. Дэлхийн улс орнуудыг хөдөө аж ахуй явуулах боломжтой, боломжгүй, эрсдэлтэй гэж гурав хуваадаг.

Манай улс эрсдэлтэй хэсэгт нь ордог. Дутагдсан будаагаа бид нэг тонныг 900 төгрөгөөр авч байна. Гэтэл ОХУ-ын тариаланчид хямд шатахуун, үр бордоо ашигладаг. Манай улс маш хүнд нөхцөлд хөдөө аж ахуй эрхэлж байгаа. Хуулийг хоёр жилээр гаргаад яах юм бэ? Тав, 10 жилээр гарах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/206866934267815

Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.