Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн иргэдээс 2,304 хүн халдвар авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Иргэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүйг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг анхааруулав.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунг хийлгэснийхээ дараа халдвар авсан иргэдийн тоо 2,304 болоод байна. Энэ нь вакцины нэгдүгээр тун тариулсны дараа халдвар хамгааллын дэглэмээ сайн барих шаардлагатайг харуулж байна.

Хоёр тунт вакцины бүрэн тунг хийлгэснээс тодорхой хугацааны дараа бидний хүсэн хүлээсэн дархлаа үүснэ. Иймд иргэд вакцин хийлгэсэн гээд хяналтаа сулруулж болохгүй.

Коронавирусийн халдвар аваад нас барсан иргэдийн дунд давтан тунгаа тариулсан иргэн байхгүй. Хоёр дахь тунгаа тариулмагц ч шууд дархлаа тогтохгүй бөгөөд хүн бүрийн дархлаа тогтох хувь харилцан адилгүй байгааг сануулж байна” гэв.

Мөн УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хэдий хоёр тунг хийлгээд 14 хоног болоод дархлаа тогтсон ч амны хаалтаа тайлж явна гэсэн үг биш” гэдгийг сануулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/492503838593557