Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Нэг ширхэг нь $15 үнэтэй, Синофарм компанийн Vero Cell вакциныг үйлдвэрээс нь шууд худалдаж авч байгаа

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Синофарм компаниас МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгөөр коронавирусийн эсрэг 300,000 тун Vero Cell вакциныг дөнгөж сая авчирлаа.

"Нэг ширхэг нь 15 ам.долларын үнэтэй энэхүү вакциныг үйлдвэрээс нь шууд худалдан авч байгаа. Өнөөдөр, маргааш нийт 900,000 тун вакцин татан авах"-ыг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Тэрбээр Буянт-Ухаа нисэх буудалд вакцин хүлээж авахаар очжээ.

Гэрэл зургийг mpa.mn

Дөрөвдүгээр сарын 26-нд уг вакциныг ДЭМБ бүртгэх магадлалтай байгаа аж.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирэх вакцинууд долдугаар, наймдугаар сар хүртэл хойшлогдсон.

Тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатарын иргэдийг нэг, хоёрдугаар тунд хамруулж, зургаадугаар сарын 10-н гэхэд хоёрдугаар тунг хийж дуусгах тооцоололтой байгаа.

ОХУ-аас худалдан авах Спутник V вакцины гэрээгээ хийсэн. Ирэх долоо хоногт эхний татан авалтыг хийнэ. Нэг сая тун вакцин авахаар гэрээ хийсэн болохыг тэрбээр мэдээлэв.

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn