2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
23:00
S29
11°
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S40
09:00
S26
10°
10:00
S30
12°

Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх санал хураалтад АН-ын бүлэг оролцсонгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг батлах эсэх талаарх санал хураалтад оролцохоос татгалзав. 

АН-ын бүлэг тухайн асуудлаар өнөөдөр хоёр удаагийн буюу тав болон нэг цагийн завсарлага авсан юм. 

Ингээд завсарлагын хугацаа дуусаж, дүгнэлтийг хэлэлцэх үеэр санал хураалтад оролцсонгүй. 

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Иймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн юм. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/243535924186341

 

x