Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн далбаа, ЗГ хоорондын байгууллагын албан ёсны нэр зэрэгт Барааны тэмдэг, газар зүйн заалтын хууль хамаарахгүй"

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Монгол Улсад бүртгэгдсэн эсэхээс үл хамааран нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгож байгаа вэ? Жагсаалт гаргаж баталдаг юм уу? Бараа, барааны тэмдэгтийг хуурамчаар хийхийг энэ хууль зохицуулж байгаа гэж ойлгож байна. Харин энэ барааг зарж болно, энийг болохгүй гэдэг зүйлийг тусгасан уу?” гэдгийг тодруулав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэдэг нь тодорхой хугацааны турш хэрэглэгдсэн буюу дэлхий нийтээр тухайн бараа бүтээгдэхүүнийг аль компанийнх гэдгийг нь мэддэг болсон тэмдгийг хэлж байгаа. Монгол Улсын хувьд нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг хэрэглэхэд хууль зүйн хувьд ямар нэгэн зөрчил гарахгүй.

Харин шинээр бүртгүүлсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг дараагийн этгээд өөрийн мэт хэрэглэх тохиолдолд хуулийн зохицуулалт үүсээд явж байна. Барааны тэмдэгтийн тухай хуульд оруулсан гол өөрчлөлт нь дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манайд хандаж тодорхой зөвлөмжүүд өгсөн. Бараа бүтээгдэхүүн, газар зүйн заалтын тухай хуулиудыг олон улсын оюуны өмчийн тухай хэлэлцээрт нийцүүлэх зөвлөмж ирсэн.

Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдэг газар зүйн заалтыг өөрийн эрхийн дагуу хуулиар хамгаалуулах ёстой. Үүнд хуулийн гол заалт чиглэж байгаа. Түгээмэл бараанаас гадна, төрийн далбаа, Засгийн газар хоорондын байгууллагын албан ёсны нэр гэх мэтэд хуулийн зохицуулалт хамаарахгүй” хэмээн хариулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1153496288406642