Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

З.Мэндсайхан: Газар тариалангийн салбарын 1,400 ААН-д 281.4 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт олгосон

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:09 2021/04/22

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1153496288406642

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, батлав. 

УИХ-ын гишүүн С.Амарсайханыг Төсвийн байнгын хорооны, Д.Өнөрболорыг БШУС-ын байнгын хорооны, Г.Дамдиннямыг Инноваци цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөллөө.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Д.Өнөрболорыг Төсвийн байгын хорооны, Л.Мөнхбаатар, Г.Дамдинням нарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр баталлаа. 

15:47 2021/04/22

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

 Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвйин байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. 

15:05 2021/04/22

Патентын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Зарчмын хувьд төслийг дэмжиж байна. Цар тахалтай холбоотойгоор газар тариалангийн салбарт ашигладаг төхөөрөмж, бордоо, бодисын үнэ гадаад зах зээлд 30 хувиар өссөн гэж бичсэн байна. Гурилан болон мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзсан. Тэр хүмүүс ингэж хэлсэн.

Үеийн үед Засгийн газар, ХХААХҮЯ-наас газар тариалан эрхлэгчдэд НӨАТ болон бусад хөнгөлөлтийг эдлүүлдэг. Гэвч энэ нь гурил болон мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нөлөө үзүүлдэггүй. Тэд ямар үнээр зарах ёстой тэрүүгээрээ зардаг. Өндөр хүүтэй зээл авдаг учраас эргээд сэргээх боломж гардаггүй. Тиймээс татвартай холбоотой асуудлыг үйлдвэрлэгчдэд өгч болдоггүй юм уу?

Тариаланчдад хөнгөлөлт өгдөг ч үнэд нөлөөлдөггүй. Сүүлийн үед өндөгнөөс эхлээд бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөж байгааг харж байна" гэдгийг тодруулав. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "2016-2020 онд нийт 281.4 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг газар тариалангийн салбарт оролцож байгаа 1,400 орчим аж ахуйн нэгжүүдэд олгосон. 2008 оноос өнөөдрийг хүртэл 380.7 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг үзүүлсэн байна.

Бидний зорилго бол дотоодын хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой явуулах, түүхий эдийг тасалдуулахгүй байх зорилгоор энэ хуулийг санаачлан оруулж ирж байгаа.

Үйлдвэрлэлийн түүхий эдийг бэлтгэж нийлүүлдэг тариаланчдын нуруун дээрх ачааг багасгаж, тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх гэж байна. Үйлдвэрлэлийн хувьд түүхий эдээ НӨАТ-гүй худалдан авахад үнийг тодорхой хэмжээгээр бууруулахад дэмжлэг үзүүлж байгаа" гэлээ. 

14:41 2021/04/22

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Уг хуульд патентын эрх сунгуулах хуульд заасан хөнгөлөлтийн хугацаа дууссанаас хойш патент ашиглах эрхгүй этгээд патентыг ашигласан бол патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнд тооцохоор, патент эзэмшигч патентыг эзэмшихээс болон патентын хураамж төлөхөөс албан ёсоор татгалзсан тохиолдолд патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамж төлөх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах эрхгүй байхаар, патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамжийг төлөөгүй бол патент эзэмшигчийг патентын эрхээсээ татгалзсанд тооцож, патентыг хүчингүй болгох бөгөөд энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэхээр тус тус тусгажээ.

Хуулийн зарчмын зөрүүтэй есөн саналаар санал хураалт явуулж байна. 

13:24 2021/04/22

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Монгол Улсад бүртгэгдсэн эсэхээс үл хамааран нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгож байгаа вэ? Жагсаалт гаргаж баталдаг юм уу? Бараа, барааны тэмдэгтийг хуурамчаар хийхийг энэ хууль зохицуулж байгаа гэж ойлгож байна. Харин энэ барааг зарж болно, энийг болохгүй гэдэг зүйлийг тусгасан уу?” гэдгийг тодруулав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэдэг нь тодорхой хугацааны турш хэрэглэгдсэн буюу дэлхий нийтээр тухайн бараа бүтээгдэхүүнийг аль компанийнх гэдгийг нь мэддэг болсон тэмдгийг хэлж байгаа. Монгол Улсын хувьд нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг хэрэглэхэд хууль зүйн хувьд ямар нэгэн зөрчил гарахгүй.

Харин шинээр бүртгүүлсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг дараагийн этгээд өөрийн мэт хэрэглэх тохиолдолд хуулийн зохицуулалт үүсээд явж байна. Барааны тэмдэгтийн тухай хуульд оруулсан гол өөрчлөлт нь дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манайд хандаж тодорхой зөвлөмжүүд өгсөн. Бараа бүтээгдэхүүн, газар зүйн заалтын тухай хуулиудыг олон улсын оюуны өмчийн тухай хэлэлцээрт нийцүүлэх зөвлөмж ирсэн.

Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдэг газар зүйн заалтыг өөрийн эрхийн дагуу хуулиар хамгаалуулах ёстой. Үүнд хуулийн гол заалт чиглэж байгаа. Түгээмэл бараанаас гадна, төрийн далбаа, Засгийн газар хоорондын байгууллагын албан ёсны нэр гэх мэтэд хуулийн зохицуулалт хамаарахгүй” хэмээн хариулав.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  2. Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  3. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  4. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  5. Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.