Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдэд 300,000 төгрөг олгох тохиргоог Ибаримт аппликэйшнд нэмжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 8-наас иргэн бүрд 300,000 төгрөг олгох шийдвэр гарсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 95.4% буюу 3,218,221 иргэнд 300,000 төгрөгийг олгожээ.

Харин 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдийн мөнгийг ээжийнх нь бүртгэлтэй данс руу шилжүүлэх тохиргоог Ибаримт аппликэйшнд шинээр нэвтрүүлж асран хамгаалагчийн зөвшөөрлөөр олгож эхэлсэн байна.

Тодруулбал, Ибаримт аппликэйшнд дараах цонх гарч ирнэ. Үүнд "тийм" сонголтыг дарж илгээхэд асран хамгаалагчийн дансанд 300,000 төгрөг орох нь.

Сангийн яам

Өнөөдрийн байдлаар 2,704 хүүхдийн мөнгийг шилжүүлэхэд бэлэн болжээ.

Иргэдийн дансны болон хувийн мэдээлэл зөрж байгаагаас шалтгаалан гүйлгээ цуцлагдаж байгаа. Тиймээс ebarimt.mn болон аппликэйшнээр орж бүртгүүлсэн мэдээлэлээ нягтлахыг зөвлөлөө.

300,000 төгрөгөө өнөөдрийг хүртэл аваагүй байгаа иргэдийн хувьд ebarimt.mn/300  холбоосоор ороод регистрийн дугаар, зурган кодыг бичиж төлөв байдлыг шалгах хэрэгтэй.

Ибаримттай холбоотой асуудлыг 1800-1288, 75777507 утасаар асууж болно хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.