Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батбаатар: Шүлсний оношлуур коронавирусийн хуулбар 6-12 байхад буюу халдварыг эрт илрүүлэх давуу талтай

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар оролцож, шүлснээс КОВИД-19 халдварыг илрүүлэх оношлуурын танилцуулгыг хийлээ.

Тэрбээр "Хамар залгиурын PCR  нь залгиурын шүүрэл дотор халдвар байгаа эсэхийг илрүүлдэг бол шүлсний оншлуур шүлсэнд халдвар байгаа эсэхийг илрүүлнэ. 

Шүлсний оношлуур вирусийн 6-12 хуулбар байхад илрүүлэх чадвартай. Үүнийг дотоодод болон Германд хийсэн туршилтаар баталгаажуулсан бөгөөд адилхан үр дүн гарсан.

 
Гэтэл манай улсад хэрэглэж байгаа оношлуурууд вирусийн 100 хуулбар байхад илрүүлж байгаа. Тэгэхээр шүлсний оношлуур нь халдварыг эрт илрүүлэх давуу талтай гэсэн үг. Түргэвчилсэн оношлуур бол вирусийн 100,000 хуулбар байхад илрүүлдэг. 

Шүлсний оношлуурын мэдрэг чанар 95 хувьтай байгаа бөгөөд эмнэл зүйн практик ашиглахад хангалттай. 

 

Залгиураас шилжилгээ авахад заавал мэргэжлийн хүн ажиллах, сорьц авах үеийн алдаанаас шалтгаалаад хуурамч сөрөг гарах, эмнэлгийн ажилтнууд сорьц цуглуулах үедээ халдвар авах, шинжилгээ өгөх үеийн таагүй нөхцөл гэх мэтийг арилгаж байна. Түүнчлэн үнэ өртгийн хувьд хямд. 

Шүлсний оношлуурыг бүтээхэд шаардлагатай түүхий эдүүдийг Герман, Япон улсаас татан аваад Эмнэл зүйн лабораторид угсарч байгаа. Түүхий эд тасалдахгүй бол өдөрт 20,000 ширхэг оношлуурыг угсарч, бэлтгэх боломжтой" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/318412099708958