Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн байдлаар 3,789 хүн эмнэлэгт, 5,140 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8,929 батлагдсан тохиолдол хяналтад байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Үүнээс 3,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 5,140 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,124
  • Хүндэвтэр-1,293
  • Хүнд-309
  • Маш хүнд-63 хүн байна.

Мөн шинээр батлагдсан тохиолдлуудаас эмнэлэгт эсвэл гэрт нь үлдээх эсэхийг шийдээгүй 3,914 хүн бий гэдгийг тэрбээр онцлов.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 426 хүн эдгэрч, эмнэлэгээс гарснаар нийт батлагдсан 26,693 тохиолдлоос 13,772 хүн эдгэрээд байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/318412099708958