Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудалд АН-ын бүлэг 16:00 цаг хүртэл завсарлага авав

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:15 2021/04/22

Зохиогчийн эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагаас үргэлжилнэ. 

12:11 2021/04/22

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахын өмнө АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах санал гаргав. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16:00 цаг хүртэл завсарлага өгөв. 

Үргэлжлүүлэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

11:57 2021/04/22

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/50BjzdFLQw/

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэж ярьдаг ч үнэндээ шударга ёс энэ танхимд устаж үгүй болдог жишгийг та бүхэн тогтоох гэж байна.

Хуулийг завхруулж, өөрийн намын, хэсэг бүлгийн, хэн нэгний эрх ашигт нийцүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг хүртэл татан оруулж байгаа нь энд хэлэлцэгдэж байгаа асуудлаар илэрч байна.

Энэ мэт хууль бус үйлдэлдээ Монгол төрийн нэрийг олон улсад шившиглэсэн Д.Одбаяр гэгчээр дамжуулж гүйцэтгэж байгааг ард түмэн харж байгаа. 2019 онд БНСУ-д зорчиж байхдаа эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдаж, гэм буруугаа хүлээж, торгууль төлөөд ирсэн хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд байгаа нь ёс зүйн хувьд байж болох асуудал уу гэж асуумаар байна.

АН-ын бүлгээс Д.Одбаярыг эгүүлэн татах шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Гэвч хариу өгөөгүй.

11:19 2021/04/22

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Цэц хууль бусаар хуралдлаа гэж байна. Өмнө нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй Бага суудлын хуралдаан болж, шийдвэр нь албажаагүй явдал болсон. Сүүлд нь ҮХЦ-ийн гишүүн Ж.Эрдэнэбулган эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор өмнөх хуралдаан хууль бус гэдэг шийдвэр гарсан.

Ингээд дунд суудлын хуралдаан болсон. Энэ дээр УИХ оролцоод ч юм уу цэц хууль зөрчсөн зүйл байхгүй гэж ойлгох хэрэгтэй.  

11:10 2021/04/22

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна. Н.Ганибал гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулах гэж байна гэж байна. Тэгвэл сонгууль будлиантуулах гэж байгаа ажлыг Ардчилсан нам хийж байна. Үүнийг Ц.Туваан гишүүнээс асуумаар байна.

Лобби компаниудыг бүртгэдэг АНУ-ын бүртгэлийн сан байдаг. Энэ дээр АНУ-ын лобби буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд гадна дотны хувь хүн болон компанитай гэрээ байгуулах болгондоо энэ санд бүртгүүлдэг. Энэ бүртгэл дээр Ц.Тувааны гарын үсэгтэйгээр АНУ-ын DCI гэдэг лобби групп АН-тай дөрөвдүгээр сарын 12-нөөс зургаадугаар сарын 12-ны хооронд 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны хугацаанд гэрээ байгуулсан байна. Энэ ямар учиртай юм бэ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: УИХ-ын чуулган Үндсэн хуулийн цэцийн хууль бус Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хэлэлцэж байна. Өмнө нь хэлэлцсэн Бага суудлын хуралдааны шийдвэр яасан бэ.

50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Манайх тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх.

09:22 2021/04/22

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэлж байна. 

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт;
  2. Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  3. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  4. Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  5. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  6. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  7. Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.