Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Францын тэрбумтан дэлхийн хоёр дахь баян болж, Илон Маскын суудлыг эзлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Тесла, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск дэлхийн хоёр дахь баян хүний суудлаа Францын тэрбумтанд алджээ.

 Форбс сэтгүүлээс гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад Францын тансаг эдлэлийн LVMH группын гүйцэтгэх захирал Бернар Арно хоёрдугаар байранд дэвшсэн байна.

LVMH группт 60 орчим компани, 75 тансаг эдлэлийн брэнд харъяалагддаг. Тус групп Christian Dior, Givenchy, Kenzo, Bulgari, Louis Vuitton, Hennessy  зэрэг брэндүүдийг эзэмшдэг ажээ.

Сүүлийн байдлаар Арногийн хөрөнгийн хэмжээ $176.3 тэрбум, Илон Маскынх $174.6 тэрбум байна.

Тэдний дээр $197 тэрбумын хөрөнгөтэй Амазоны Жэф Безос эрэмбэлэгдэж байгаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн Форбсын тооцоолол бөгөөд Блүүмбэргийн тэрбумтнуудын жагсаалтад Илон Маск хоёрдугаар байранд хэвээр байна.

Саяхан АНУ-ын Техас мужид Теслагийн автомашин осолдож, хоёр зорчигч нас барсан нь тус компанийн хувьцааны үнэ унахад нөлөөлсөн байна.

Ослын үеэр жолоочийн суудалд хүн байгаагүйг цагдаа нар шалгаж тогтоосон юм.

Уг автомашин Теслагийн Autopilot буюу жолоочгүй явах горимд ажиллаж байсан байх магадлалтай гэж сэжиглэж байна. Илон Маск твиттер хуудсандаа үүнийг няцаасан мэдэгдэл хийсэн юм.

Техасын цагдаагийн газар Тесла компаниас осолдсон автомашин ямар төлөвт байсныг харуулсан мэдээлэл гаргаж өгөхийг шаарджээ.

 

Эх сурвалж: Business Insider