Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: COVID-19-тэй холбоотой нийгмийн халамж ГУРАВ дахин өсжээ

A.Жаргал
2021 оны 4 сарын 22
iKon.MN

Монгол Улс коронавирусийн цар тахлын нөлөөг бууруулах хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сараас хагас жилийн хугацаатай 5.1 их наядын өртөг бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсээр байгаа тул Засгийн газраас эдийн засгийг дэмжих бодлогыг хэрэгжүүлсээр байна. 

Коронавирусийн халдвартай холбоотойгоор нийгмийн халамж үйлчилгээний хүрээнд үзүүлсэн тусламж дэмжлэгийн хэмжээ өнгөрсөн хугацаад ямар байсныг доорх график харуулж байна.

ҮСХ-ноос гаргасан тоон мэдээлэлд үндэслэсэн дээрх графикт үзүүлсэнчлэн хамгийн их мөнгийг 2020 онд зарцуулсан байна. Тодруулбал, өнгөрсөн жилд нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтөд 1.3 их наяд төгрөг зарцуулжээ.

Сараар нь дундажлаад тооцвол 2020 оны тавдугаар сараас эхлэн сар тутам 166 тэрбум төгрөг зарцуулж ирсэн байна. Энэ нь цар тахлаас өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад дор хаяж ГУРАВ ДАХИН ӨССӨН үзүүлэлт юм.

2021 оны тухайд эхний сард 155.6, хоёрдугаар сард 198 тэрбум төгрөг зарцуулжээ

Ийнхүү зарцуулсан мөнгийг ямар зориулалтаар олгосныг доорх графикаас задалж харна уу. 

 

 

 

Эндээс харвал нийт халамжийн талаас илүү хувь нь хүүхдийн мөнгөнд зарцуулагдсан байна. Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сараар зургадугаар сар хүртэл хүүхэд бүрд олгодог 20,000 төгрөгийг 30,000 болгон нэмэгдүүлсэн бол долдугаар сараас эхлэн 100,000 төгрөг болгож өнөөдрийг хүртэл олгож байна. Энэхүү тэтгэмжийн хүрээнд 2020 онд нийт 1 их наяд 33 тэрбум төгрөг зарцуулсан бол өнгөрсөн хугацаанд нийт 1.5 их наяд төгрөгийг зөвхөн хүүхдийн мөнгө хэлбэрээр олгожээ. 

Бусад халамжийг он, сар, өнгө бүр дээр нь хулганаа чирч, дэлгэрэнгүй харна уу.