2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S26
09:00
S30
10°
10:00
S30
12°
11:00
S30
14°
12:00
S30
15°

АНУ-д ялын дээд хэмжээ сонссон алуурчин тариулахын оронд буудуулж цаазлуулах хүсэлт гаргажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг

АНУ-ын Невада муж 2006 оноос хойших анхны цаазын ялаа гүйцэтгэхээр бэлдэж байна.

1999 онд Лас Вегас хотын нэгэн супермаркетад галт зэвсэгтэй халдлага үйлдсэн Майкл Флоид дөрвөн хүний амийг хөнөөж, нэг хүнийг хүнд шархдуулж байжээ.

Ирэх сард Флоидын цаазаар авах ялыг гүйцэтгэх товыг тогтоох хурал болох бөгөөд зургаадугаар сарын эхээр товлогдох төлөвтэй байгаа гэнэ.

Харин Флоидын хүсэлтээр өмгөөлөгч нь цаазаар авах аргыг өөрчлүүлэхээр ажиллаж байгаагаа хэвлэлд ярьжээ. Невада муж цаазын ялыг гүйцэтгэхдээ судсанд нь тарих арга хэрэглэдэг.

Гэтэл Флоид үүнээс илүү “зовлонгүй арга” болох буудуулах арга хэрэглэхийг хүссэн байна.

Флоидын өмгөөлөгч Брэд Левенсон буудахыг “хамгийн хүнлэг” арга гэж тодорхойлжээ.

АНУ-д өнөөдөр Миссиссиппи, Оклахома, Юта мужуудад л буудах аргыг хуулиараа зөвшөөрдөг боловч 2010 оноос хойш ганц ч удаа хэрэглээгүй байгаа гэнэ.

Флоид гэмт хэрэг үйлдсэнээсээ хойш жилийн дараа шүүхээс цаазын ял сонсож байжээ.

Тэрбээр хэд хэдэн удаа өршөөл гуйсан ч амжилтгүй болж байв. Өнгөрсөн онд АНУ-ын дээд шүүх Флоидын өршөөлийн сүүлчийн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсан байна.

Одоогоор Невада мужид цаазын ялаа хүлээж буй 70 хоригдол байгаа гэнэ. 1976 оноос хойш тус муж ганцхан удаа цаасын ялтанд өршөөл үзүүлж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

x