Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭМЯ хатуу хөл хориог 14 хоногоор сунгах санал УОК-т гаргасан"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"ЭМЯ хатуу хөл хориог 14 хоногоор сунгах санал УОК-т гаргасан"
Sara, ikon.mn - text to speech

ЭМЯ хатуу хөл хориог 14 хоногоор сунгах саналыг УОК-т гаргасан байна.

Уг саналыг УОК хэлэлцэж, Засгийн газарт танилцуулснаар хөл хориог сунгах эсэх шийдвэр гарна.

Коронавирусийн халдварын шинэ тохиолдол өдөрт 600-1,000-ыг давж байгаа. Өчигдрийн статистик мэдээллээр дотоодод гарсан халдварын тоо 23,621 болж нас баралт 57-д хүрчээ. Энэ нөхцөл байдлыг харгалзан хөл хорионы хугацааг сунгах санал гаргажээ.

Засгийн газраас 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.