Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Байр авах уу, Банк авах уу...

ikon.mn
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Хэдхэн сарын өмнө Банкны тухай хууль шинэчлэгдсэн билээ. Энэ хуулиар Хаан, Голомт, ХХБ, Хас зэрэг томоохон банкнууд нээлттэй болж, Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа борлуулах үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл иргэд банкны эзэд болох түүхэн боломж гарч ирээд байгаа билээ.  

Бид энэ талаар Мандал Санхүүгийн нэгдлийн ТУЗ-н дарга Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Банк ер нь хэр ашигтай бизнес вэ, иргэд банкны хувьцааг сонирхож байна уу?

Мөнгө хаана чөлөөтэй урсч байна тэнд банкны бизнес цэцэглэж байдаг. Энэ утгаараа чөлөөт зах зээлтэй улс орны томоохон банкнууд нь тогтвортой, найдвартай хөрөнгө оруулалтанд тооцогддог. Мэдээж ямар ч банкийг буруу удирдвал дампуурах болно. Тийм ч учраас иргэд аль банкны хувьцааг худалдаж авах вэ гэдгээ сайн судалж, мэргэжлийн хүмүүстэй хамтрах нь чухал юм.

Жишээ хэлэхэд 2005 онд монголын томоохон банкнуудад хийсэн 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт нь 2020 он гэхэд банкнаасаа хамаараад 30-80 дахин үржсэн тооцоо гарч байгаа юм. Тэгэхээр зөв банкаа сонгоод хөрөнгө оруулж, хувьцааг нь авбал ашигтай хөрөнгө оруулалт мөн юм.

Асуултын хоёрдох хэсэгт хариулт өгье. Бидний ажиглаж байгаагаар иргэд банкинд хөрөнгө оруулахыг маш их сонирхож байна. Бидэнд банкинд яаж хөрөнгө оруулах вэ, аль банкны хувьцааг худалдаж авах вэ гэсэн асуултууд, зөвөлгөө авах хүсэлтүүд маш ихээр ирж байгааг хэлэхэд таатай байна. Нэг үеэ бодвол иргэд маань хөрөнгийн захыг сонирхож байна.

-Банкнууд хувьцаагаа Хөрөнгийн бирж дээр гаргаж, иргэд хувьцааг нь эзэмших асуудлын эдийн засгийн ач холбогдолын талаар яриач?

Анх 90-ээд онд 4 ажилтантай, 40 сая төгрөгтэй байгуулагдаж байсан банкнууд өнөөдөр олон мянган ажилтан, хэдэн их наяд төгрөгний хөрөнгөтэй болж томорсон байна. Хэрэв та тэр үед судалж байгаад зөв банкныхаа хувьцааг нь авсан бол өнөөдөр хэдэн тэрбумтай сууж байх байлаа. Гэтэл иргэд өнөөдрийг хүртэл эдгээр банкнууд, компаниудын эзэн болох боломжгүй байснаас баялагийн хуваарилалт зөв явагдаж чадаагүй.

Харин дөнгөж сая ийм түүхэн боломж бүрдэж байна.

Тэгэхээр иргэн бүр боломжийнхоо хэрээр банкны хувьцааг худалдаж авах хэрэгтэй гэж би  зөвөлж байгаа. Дахиад 30 жил өнгөрөхөд банкинд хийсэн мөнгө хэр их өсөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Нийгмийн баялаг том банкнууд, том компаниуд дээр төвлөрч байна. Үүнд нь иргэд өөрсдөө санаачилгаараа, идвэхтэй оролцох нь чухал шүү дээ.  

-Яг аль банкууд хувьцаагаа гаргах вэ, алийг нь авах хэрэгтэй гэж бодож байна?

Эхний ээлжинд системийн гэж нэрлэгддэг Хаан, Голомт, ХХБ, Хас банкнууд хувьцаагаа гаргах гэж байна. Эдгээр банкнууд бүгдээрээ өөрийн гэсэн давуу сул талуудтай. Эдгээр банкийг сайн үнэлж үзэх хэрэгтэй. Хувьцаагаа хэт өндөр үнээр бирж дээр гаргаж байгаа банкны хувьцааг худалдаж авбал ирээдүйд оруулсан мөнгөө олж авч чадахгүйд хүрнэ. Тийм учраас манай Мандалын залуучууд банкнуудын нарийвчилсан үнэлгээг хийж байна.

Банкнууд өөрсдөө хувьцааныхаа үнэлгээгээг бас хараахан зарлаагүй байгааг хэлэх нь зүйтэй. Тэгэхээр бизнесийн чадвахи, зах зээлийн байр суурь, санхүүгийн үзүүлэлтүүдийг нь хараад харьцангуй хямд үнэлэгдэж байгаа банкны хувьцаанд л хөрөнгө оруулна даа.

Нэмж хэлэхэд иргэд нэг нэгээрээ банкны хувьцаа авах биш харин нэгдэж нийлээд Хөрөнгө оруулалтын санд мөнгөө цуглуулж хувьцаа авах нь илүү ашигтай юм шүү.

-Та 2013 оны Хөрөнгө Оруулалтын Сангийн тухай хуулийг боловсруулахад чухал үүрэгтэй оролцсон гэдэг энэ талаар яриач?

Хөрөнгө оруулалтын сан нь иргэдийн эрх ашгийг хамгаалах чухал институт юм. Тэгэхээр иргэд мөнгөөрөө шууд банкны хувьцаа худалдан авах биш харин Хөрөнгө оруулалтын сангаар дамжиж банкинд хөрөнгө оруулалт хийвэл эрх ашгаа хамгаалуулах, мэдээлэлд ойр байх, хямд үнээр авах зэрэг маш олон давуу тал үүсдэг.

Товчоор хэлбэл өндөр хөгжилтэй улс орнуудад Хөрөнгө оруулалтын сан нь иргэдийн эрх ашгийг хөрөнгийн зах дээр хамгаалж, мэдээллээр хангах чухал үүрэгтэй оролцдог юм.

-Хувьцааны хөрөнгө оруулалт манайхны хувьд харьцангуй хол, ойлгоход төвөгтэй байгаа байх. Иргэдийн хувьд банкны хувьцаа эзэмшигч болъё гэвэл яах ёстой вэ?

Хувьцаа ч гэлтгүй ер нь бүхий л хөрөнгө оруулалтыг хийхийн өмнө маш сайн судалгааг хийсэн байх учиртай. Мөн салбарын мэргэжилтнүүдээс тодорхой зөвлөгөөг ч авч болно. Манай Мандал Санхүүгийн Нэгдлийн залуучууд энэ талын мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа.  Mandalasset.mn  -р бүртгүүлээд тэдгээр судалгаатай танилцах боломжтой.