2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S26
09:00
S30
10°
10:00
S30
12°
11:00
S30
14°

ИНФОГРАФИК: Вакцин нийлүүлэлт, үлдэгдэл

A.Жаргал
2021 оны 4 сарын 23
iKon.MN

Монгол Улсад хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийн байдлаар КОВАКС хөтөлбөр, хандив, шууд худалдан авалт гэсэн гурван шугамаар нийт 1,460,540 тун вакцин татан аваад байна.  

Ямар шугамаар, аль үйлдвэрийн вакцинаас хэчнээн тунг авсныг доорх инфографикаар үзүүлэв. 

Инфографик. Босоо зураас дээр хулганаа аваачаад дэлгэрэнгүй харна уу.

Тухайлбал, AstraZeneca вакцинаас Монгол Улс нийт 214,800 тун татан авснаас 64,800 тунг нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд авсан бол 150,000 тунг БНЭУ-аас хандиваар аваад байна. 

Хандиваар нийт 540,540 тун вакцин хүлээн авсны дотор 300,000 тун нь БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин юм. Тус улсаас нийт 1,200,000 тун вакцин оруулж ирсний 600,000-ыг нь өнгөрсөн шөнө хүлээн аваад байгаа билээ. Тэгвэл тус улсаас өнөөдөр нэмж 300,000 тун вакцин авчрахаар зэхэж байна. Синофарм вакциний хувьд 900,000 тунг нь худалдан авсан ба 300,000 тунг хандиваар аваад байна.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд мөн 25,740 тун Pfizer вакцин авсан бөгөөд уг вакциныг хавдар, суурь хүнд өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгасан зэрэг эрсдэлт бүлгийн хүн амд зориулж буй. 

ОХУ-ын Спутник V вакцинаас 20,000 тунг худалдаж авсан. Мөн нэмж авахаар гэрээ байгуулсан нэг сая тун вакцины эхний ээлжийнхийг энэ долоо хоногтоо багтаж нийлүүлнэ гэдгийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэдээлээд байгаа юм

График. Вакцинжуулалтын явц

Дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар манай улс 2,067,292 хүнээ вакцинжуулахаас 649,236 хүн I, 64,469 хүн II тунгаа тариулжээ. Нийт татан авсан вакциныхаа 713,705-ыг ашигласан бол энэ сарын 22-ны байдлаар 746,835 тун вакцины нөөцтэй байна.  

x