Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Аpple-ийн хаврын эвэнтийг эх хэлээрээ хамтдаа үзэцгээе!

ikon.mn
2021 оны 4 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Apple компанийн удаан хүлээгдсэн 2021 оны хаврын арга хэмжээ зарлагдлаа. Энэ жилийн Apple-ийн хаврын арга хэмжээ "Spring Loaded" сэдвийн дор Улаанбаатар хотын цагаар 4-р сарын 20-21 шилжих шөнийн 01 цагт болно.

Уламжлал ёсоор Apple брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч Sain electronics тус арга хэмжээг Монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжуулна.

Шууд дамжуулалтанд бүртгүүлэх:👉 http://bit.ly/SainAppleEvent 📞 70101166

Тус эвентийн үеэр ямар бүтээгдэхүүн танилцуулагдах талаар технологийн экспертүүд таамаглал дэвшүүлсээр байна. Тэдний таамгаар дараах бүтээгдэхүүнүүд танилцуулагдах өндөр магадлалтай байна.

1. Гайхалтай дэлгэцтэй шинэ iPad Pro

Шинэ iPad Pro нь хамгийн сүүлийн үеийн MacBook загваруудын M1 чиптэй "зэрэгцэх" A14X нэртэй процессортой байж магадгүй бөгөөд USB-C портны оронд Thunderbolt 3 порттой ирдэг болж магадгүй гэсэн таамаглал байгаа юм. Thunderbolt 3 нь USB-C-тэй ижил портын дизайн ашигладаг тул дагалдах хэрэгсэл, кабель-аа солих шаардлагагүй , илүү хурдан бөгөөд USB-C-ийн 10Gbps-тэй харьцуулахад 40Gbps хүртэл дамжуулах боломжийг олгодог. Үүгээр ч зогсохгүй iPad Pro-ийн камерууд сайжирч, 5G сүлжээг дэмждэг болж магадгүй байна.

 

2. Шинэчлэгдсэн iMac

Анх гарсан загвараасаа хойш загвар дизайн нь огтхон ч өөрчлөгдөөгүй байсан iMac энэ удаа шинэ загвар дизайнтай худалдаанд гарч магадгүй байна.  iMac нь маш нарийн хүрээтэй болж, Pro Display XDR-тэй ойртуулж, төхөөрөмжийн физик хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр илүү том дэлгэц гаргах боломжийг олгох ажээ. Судлаачдын үзэж байгаагаар 23 инчийн шинэ хэмжээтэй, тун боломжийн үнэтэй гарч магадгүй бөгөөд space gray, sky blue, green, gold гэх мэт олон төрлийн өнгөний сонголттой гарна гэж таамаглаж байна.

 

3. AirTag

AirTags бол MacBook эсвэл хэтэвч, түлхүүрийн оосор гэх мэт үнэт зүйлсдээ зүүж,  бэхлэх боломжтой жижиг дугуй диск бөгөөд iPhone-тойгоо холбосны дараа Find My програмыг ашиглан AirTags-ыг хянах зориулттай юм. Энэ удаагийн эвентээр AirTag мөн шинэчлэгдэн гарна гэж таамаглаж байгаа юм.

 

4. Шинэчлэгдсан iPad MINI

Шинэ iPad MINI 6 нь илүү том 8.4 инчийн дэлгэцтэй, илүү нимгэн хүрээтэй гарах магадлал өндөр байна.

 

5. Apple TV

Шинээр гарах уг бүтээгдэхүүн нь илүү хурдан шинэ технологийн удирдлага болон HDMI 2.1 болон 120Гц-ийн дүрс шинэчлэх хурдтай гарна гэж таамаглаж байна.  

 

Технологийн шинэ инновациудаас хоцрохыг хүсдэггүй технологийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээх арга хэмжээ байна гэдэгт итгэлтэй байна.

Шууд дамжуулалтыг Монгол синхрон орчуулгатайгаар үзэхийг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлээрэй. 👇

http://bit.ly/SainAppleEvent

Apple брэндийн Албан ёсны борлуулагч Sain electronics

Apple бол SAIN