Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хялбар хямд аргаар байшингийн дулаан алдагдлыг бууруулж тав тухтай өвөлжих боломж бий

ikon.mn
2021 оны 4 сарын 21
Сурталчилгаа

“Хахир өвлийг даарч давсан хавар бүртээ байшингаа энэ намар яг дулаална даа гэж бодсоор хүйтний улирал золгоход санхүүгийн нөхцөл байдлаасаа болж дараа жил хэмээн хойшлуулж дахин нэг өвлийг даарч өнгөрөөх нь бидний амьдралын жишиг мэт тогтжээ” хэмээн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн Б. Анхбаяр бидэнтэй ярилцах үеэрээ хэлж байв.

 

Энэ бол яахын аргагүй иргэдэд түгээмэл тохиолддог асуудал бөгөөд “Дулаан шийдэл" төслийн баг хамт олон санхүүгийн боломжтой болохоо хүлээж өвлийг дулаан алдагдал ихтэй байшиндаа даарч өнгөрөөхийн оронд өөр ямар арга байж болохыг эрэлхийлж явахдаа "Хялбар шийдэл" аяныг санаачлан хэрэгжүүлэхээр шийдсэн билээ.

Энэхүү аяны зорилго нь хаалга цонхныхоо сийгэлтийг зогсоож, чигжээс, жийргэвч хийхээс эхлээд хананд үүссэн хагарал цуурлыг битүүмжлэх, шаландаа картон цаас дэвсэх гэх мэт гарын доорх материалаар, маш бага зардлаар хийх боломжтой хялбар дулаалгын шийдлүүдийг гэртээ хэрэгжүүлэхэд олон нийтийг уриалах юм. Ингэснээр дулаан алдагдлыг 8% хүртэл бууруулах ч боломжтой. Түүнчлэн аяны үр дүнд иргэд агаарын бохирдолтой тэмцэхэд дулаалгын ач холбогдлыг ойлгон, цаашдын амьдралдаа хэрэгжүүлэх нь бидний урдаа тавьсан гол зорилт юм.

Аяны хүрээнд үндсэн хоёр төрлийн үйл ажиллагаа төлөвлөснөөр иргэдэд мэдээлэл түгээх нөлөөллийн кампанит ажил хэрэгжүүлж байна. Мөн аянаас олж авсан мэдлэг мэдээллийг өөрийн хөрш, ойрын хүрээлэлдээ түгээж агаарын бохирдолтой тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулсан 250 өрхийн дээврийг 5 см-ийн зузаантай дулаалгын материалаар дулаалж өгч урамшуулах явдал юм. Иргэдэд хүрч ажиллахын тулд Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн дунд шатны хороодтой хамтран ажиллаж байгаа бөгөөд нийт 22 сайн дурын идэвхтэн иргэдийн оролцоог ханган ажиллаж байна.

 “Хялбар шийдэл” аян 2020 оны 12 сараас 2021 оны 12 сарыг дуустал нийт 1 жилийн хугацаанд хэрэгжинэ. 2021 оны 4 сарын байдлаар бид эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлж дуусаад байна. Энэ хугацаанд аяны хүрээнд үүсгэсэн “Дулаалгын хялбар шийдэл аян” фэйсбүүк группээр дамжуулан нийт 2300 хүнд шууд байдлаар хүрч хялбар, хямд дулаалгын аргыг таниулсан юм. Мөн дулаалгын ач холбогдлыг иргэдэд түгээх ажлыг дэмжиж, өөрсдийн хүрээлэлдээ агуулгыг түгээж, түүгээр зогсохгүй дулаалга хийхэд хөршөө уриалсан 100 өрхийн дээврийг 5 см-ийн зузаантай дулаалгын материалаар дулаалж өгч урамшууллаа. Тэдний мэдээлэл хүргэсэн хүмүүсээс нийт 375 айл дулаалгын хялбар шийдлүүдээс аль нэгийг гэртээ хэрэгжүүлсэн байна.

“Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нөлөөллийн үйл ажиллагааны бүх төлөвлөгөө өөрчлөгдөж, анх удаа цахим орчинд аян өрнүүлэх шаардлагатай тулсан нь аяныг зохион байгуулагчдын хувьд багагүй сорилт байсан. Гэхдээ иргэдийн дунд энэ төрлийн мэдээлэл маш их эрэлттэй байсан учраас цахим орчинд өрнөсөн аян маань бидний төсөөлснөөс илүү хандалт авч, амжилттай хэрэгжиж чадсан” хэмээн аяныг удирдан зохион байгуулж буй Жэрэс олон улсын Төрийн бус байгууллагын Иргэдийн оролцоо хариуцсан ажилтан Ц.Анухатан онцлов.

 

Тэрээр мөн үргэлжлүүлэн “Бид онлайн аяны үед техникийн асуулт хариултын буланг 3 долоо хоног дараалан ажиллуулахад ихэнх хүмүүс техникийн холбогдолтой асуулт асууж байсан нь хүмүүст дулаалгын стандарт техникийн мэдээллийг мэргэжлийн эх сурвалжаас авах хэрэгцээ их байдгийг харуулсан. Мөн группт хамгийн их хандалттай, олны анхаарлыг татсан постуудын дийлэнх нь техникийн холбогдолтой эсвэл мэргэжлийн хүний ярилцлага зөвлөмж байсан нь үүнийг баталж байна. ” гэв. 

Түүнчлэн аяныг хамтран хэрэгжүүлсэн СХД-ийн Улаан загалмайн дунд шатны хороон дарга Г.Жавзандулам хэлэхдээ “цар тахлын хөл хорионы үед цахимаар дүүргийн иргэддээ дулаалгын ач холбогдлыг таниулах ажилд хамтарч ажилласандаа их баяртай байна. Хэрвээ иргэдэд дулаалгын стандарт, техникийн талаар зөв мэдээлэл өгвөл тэд их идэвхтэй дулаалгаа хийх хандлага ажиглагдсан. Тиймээс тэдний дулаалга хийх идэвхийг нэмж, зөв мэдээлэл түгээж, “Хялбар шийдэл” дулаалгын аяныг амжилттай зохион байгуулж, амьдралын тав тухыг нэмэхэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.” хэмээв.

Байшингаа хялбар, хямд шийдлээр дулаалсан Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн Анхбаяр “Даарч суухын оронд гар доорх аргаар ч хамаагүй дулаалах нь бодит үр дүн авчирдаг гэдгийг биеэрээ мэдэрлээ. Өмнө нь санхүүгийн бололцоо хүрэхгүй гээд дулаалгаа дараа гэж хойшлуулдаг байсан. Харин өнгөрсөн намар “Хялбар шийдэл” аяны хялбар аргаар байшингаа дулаалж хүүхдүүд ханиад хүрэхгүй, гэртээ даарч жиндэхгүй дулаахан өвөлжиж үзлээ. Хаалга, цонхоо, дулаалахад л дулаан алдагдал ийм илт багасна гэж мэдсэнгүй.” хэмээн баяртайгаар хэлж байлаа.

 

 “Хялбар шийдэл” аян Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд “Дулаан шийдэл” төсөл нь Улаанбаатар хотод чанарын баталгаатай дулаалгын чиглэлийн зах зээлийг бий болгохыг зорин ажиллаж байна.

“Дулаан шийдэл” төслийн зохицуулагч Биатриз Марото Изкиердо хэлэхдээ “Дулаалгын зах зээл нь гэр хорооллын айл өрхүүдийн хувьд цоо шинэ бөгөөд мөн дулаалгаас үүсэх тав тух, агаарын чанар, эрүүл мэнд, эдийн засгийн хэмнэлт зэрэгт үзүүлэх ашиг тусыг одоогоор хүмүүс сайн мэдэхгүй байна. Гэр хороололд амьдардаг өрхүүдийн дийлэнх нь дулаалгад зориулах санхүүгийн боломжгүй байдаг нь байшингаа өөрсдөө барих эсвэл тохижуулах хандлагатай байдаг.”

Тэрээр мөн үргэлжлүүлэн “Мэдлэгийг хялбархан тарааж, айл өрхүүд амьдрах орчноо сайжруулахын тулд гол баатар болгох арга хэмжээ авахыг уриалах арга барил хэрэгтэй байв. Гурван сарын хугацаанд үүнийг энгийн шийдлүүдээр бодит болгож, 375 байшин одоогоор арга хэмжээ авчээ. Бид зөв чиглэлд явж байгаадаа баяртай байна.” Гэв.

 Энэхүү дулаалгын чиглэлийн зах зээл нь нэг талаасаа буюу эрэлт талаасаа хувийн сууцаа дулаалах сонирхолтой иргэдийг, нөгөө талаасаа буюу нийлүүлэгч талаасаа чанарын шаардлага хангасан дулаалгын материал нийлүүлэгч, байшингийн дулаан алдагдал, дулаалгын тооцоог хэмжих мэргэжлийн эрчим хүчний зөвлөх, дулаалгыг хийж гүйцэтгэх бригадууд, санхүүгийн асуудлыг “ногоон зээл”-ийн хүрээнд шийдэх банк, санхүүгийн байгууллагуудтай тус бүр холбож, хамгийн сүүлд нь эрчим хүчний аудитораар үнэлгээ хийлгэн баталгаажуулснаар дуусах цогц систем юм.

“Хялбар шийдэл” аяны танилцуулгыг эндээс хүлээн авна уу.


“Дулаан шийдэл” төслийн тухай

Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.

Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын тухай

Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс нь Европ, Африк, Ази тивд 40 гаруй жил ажиллаж буй эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн олон улсын төрийн бус байгууллага бөгөөд ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа явуулдаг.

Төсөл хэрэгжүүлэгч Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн тухай

ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн харьяа Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төв дэргэдээ “Барилгын Дулааны Физик Агаарын Судалгаа”-ны итгэмжлэгдсэн лабораторитой, барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй техник технологийг нэвтрүүлэх зорилготойгоор туршилт, судалгаа, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Утас:  + (976) 99033553, И-мэйл: beecmongolia@gmail.com
Веб:  BEEC.MN
Facebook: BEEC | Facebook

Төсөл хэрэгжүүлэгч Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын тухай

Монгол Улсын томоохон үндэсний бүтээн байгуулагчдыг эгнээндээ нэгтгэсэн, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэдэг, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн том нэгдэл болох салбарын мэргэжлийн, манлайлагч байгууллага юм. Ассоциаци нь барилгын салбарт бодлого, эрх зүй, эдийн засгийн шинэчлэлийг хийхэд нөлөөлөх замаар төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үндэсний хэмжээнд гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлөх, барилгын салбарын бичил-жижиг-дунд (БЖД) бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг.

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын “Чингэлтэй дүүрэг дэх салбар”:

Утас: + (976) 70111515, И-мэйл: geres_pc@mnca.mn,
Веб:  www.mnca.mn,
Facebook: www.facebook.com/www.mnca

Төсөл хэрэгжүүлэгч Пипл ин нийд олон улсын ТББ-ын тухай

ПИН хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө онцгой байдлын тусламжаас гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхыг нэмэгдүүлэх, дээд боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах болон агаарын бохирдлын тухай иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.