Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Завханы Тосонцэнгэл сумын 23 иргэнээс халдвар илэрч, аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 58 болов

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр танилцуулснаар сүүлийн хоногт орон нутагт хамгийн олон халдвар илэрсэн нь Завхан аймаг байна.
 
Тодруулбал, Төв аймагт долоо, Өвөрхангайд гурав, Ховдод хоёр халдвар тус тус бүртгэгдсэн бол өчигдрийн байдлаар Завхан аймгийн 14 иргэнээс халдвар илрэв. 
 
Түүнчлэн тус аймгийн Тосонцэнгэл сумын 44 иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр гарч, 23 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. 
 
Ингэснээр Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 58 боллоо. Иргэд та бүхэн гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална уу хэмээн Завхан аймгийн шуурхай штабаас мэдээллээ. 
 
Улиастай суманд батлагдсан тохиолдлын дам хавьтлын 259 иргэнд түргэвчилсэн оношлуураар тандалтын шинжилгээ хийхэд зургаан иргэний хариу мөн эерэг гарсан байна. 
 
Дээрх иргэдийн дөрөв нь Уламжлалтын эмнэлэгт, хоёр нь гэрийн тусгаарлалтад байгаа аж.