Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Цар тахлын үед дайчлагдах хүсэлтээ өгсөн сайн дурын 100 орчим эмч, ажилтны цалингийн асуудлыг УОК-т танилцуулна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн хөгжлийн төвд дайчлагдан ажиллахаар хүсэлтээ өгсөн эмч, сувилагчдын цалин урамшууллын асуудлыг УОК-т танилцуулж байгаа талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "Халдварын тохиолдол ихсэхийн хэрээр эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс сайн дурын эмч, эмнэлгийн ажилчдыг цуглуулах ажлын зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 100 орчим сайн дурын эмч, эмнэлгийн ажилтан Эрүүл мэндийн хөгжлийн төв хандсан байна.

Тэдний цалин, урамшууллын асуудлыг УОК-т танилцуулж, ажилд нь оруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэв.

"Хувийн эмнэлгийн ажилчдыг болон ор ихтэй эмнэлгүүдийг цар тахалтай тэмцэхэд дайчилна" 

Түүнчлэн "Мөн төр, хувийн хэвшлийн эмнэлгийн ажилчдыг дайчлах зохион байгуулалтын ажил хийгдэж буй. Тэр дундаа ор ихтэй, томоохон эмнэлгүүдийг дайчлах ажлыг хийхээр хэлэлцэж байгааг хэлье.

Эрүүл мэндийн яамнаас өвчтөнүүдийг аль болох хэвтүүлэн эмчлэх, эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох барилгуудыг өөрчлөх зохин байгуулалтыг хийж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/364527364908888